Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн талаар сургалт болно

Өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Континенталь” зочид буудалд "Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт" сургалт семинар болно
Өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Континенталь” зочид буудалд "Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт" сургалт семинар болно. Сургалтанд эрт илрүүлгийг хийж буй эмч нар, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар, албаны бусад хүмүүс оролцоно. Энэ үеэр орон даяар өрнөж буй хөх, умайн хүзүүний хавдар, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин хэв шинж хоёрын эрт илрүүлэг хийхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, иргэдийн оролцоо зэрэг сэдвээр сургалт өрнөх юм. Өнөөдрийн сургалтыг Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, нийслэлийн Эрүүл Мэндийн газраас зохион байгуулна.

Ч. Батцэцэг

www.unen.mn









  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)