Гэмтлийн эмнэлгийн өвчтөнүүд хонгилд хэвтэхэд хүрэв

   Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ачаалал 2-3 дахин нэмэгджээ. Түлэнхийн төв эмнэлгийн байр их засварт орж, тус эмнэлэг рүү нүүсэн нь ийнхүү ачаалал ихсэх шалтгаан болсон байна. Мөн энэ жил автомашинд дайруулсан, зодуулсан өвчтөний тоо эрс нэмэгдсэн аж. Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил дуусч, эргээд нүүвэл ачаалал буурах магадлалтай.
   Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ачаалал 2-3 дахин нэмэгджээ. Түлэнхийн төв эмнэлгийн байр их засварт орж, тус эмнэлэг рүү нүүсэн нь ийнхүү ачаалал ихсэх шалтгаан болсон байна. Мөн энэ жил автомашинд дайруулсан, зодуулсан өвчтөний тоо эрс нэмэгдсэн аж. Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил дуусч, эргээд нүүвэл ачаалал буурах магадлалтай. Гэвч өнөөдрийг хүртэл Түлэнхийн төвийн барилгын ажил эхлээгүй байгаа. Иймээс ГССҮТ-ийн ачаалал ирэх жил хүртэл энэ хэвээр үргэжлэх бололтой. Байдал ямар байгааг сурвалжлахаар ГССҮТийг зорьсон юм.
Амралтын өдөр ачаалал бага байгаа болов уу гэсэн бодол төөрөгдөв. Өдрийн 12.00 цагийн үед эмнэлгийн гадна талын машины зогсоол дүүрч, эргэн тойрон хөл хөдөлгөөн их байлаа. Хаалгаар оронгуут хүлээн авах тасгийн үүдэнд өвтөнүүд дугаарласан харагдав. Автомашинд дайруулсан, хөлөө хугалсан, түлэгдсэн иргэд аврал эрэн цувсаар байлаа. Шархаа тэсэн ядан ёолох дуу, учраа мэдэхгүй түлэгдсэн хүүхдийн орилох, шархаа ч үл тоон хашхирах согтуу хүний дуу гээд энэ бүхэн ГССҮТийн хүлээн авахад өрнөдөг юм байна.
Үнэхээр нүд хальтирмаар гэмтсэн иргэд олон ирж байв. Өвчтөнүүдийг ямар шалтгаанаар ирснийг эмч бүртгэхэд “Найзтайгаа муудалцаад шилээр хэвлийгээ зүсүүлсэн, халуун цайнд түлэгдсэн, барилга дээрээс унаж гэмтсэн гээд янз бүрийн шалтгаантай. Тэр ч байтугай гэгээн цагаан өдрөөр гудамжаар явж байгаад ээмгээ дээрэмдүүлж, чихээ сэтлүүлсэн настан ч ирж байв. Хүлээн авахын эмч нартай уулзах гэж цаг шахам хүлээлээ.
Учир нь хөл гараа зүсч цусаа гоожуулсан иргэдэд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй тэд толгой өөд таталгүй ажиллаж байлаа.



Ингээд ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн их эмч Р.Баярсайханаас эмнэлгийн ачааллын талаар тодрууллаа.

-Хүлээх авах тасгийн ачаалал ямар байна. Өдөрт хэдэн хүнд үйлчилж байгаа вэ?

-Манай эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлдэг иргэдийн тоо өдөрт 200-300 хүрч байна. Энэ нь эмч нарын ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Өмнө нь ихдээ 150 хүрдэг байсан. Өнөөдрийн байдлаар 08.00-14.00 цагийн хооронд 80 гаруй өвчтөнд үйлчлээд байна. Үйлчлүүлсэн иргэдийн дийлэнх нь авто осолд орсон, зодуулсан байдалтай ирж байна. Эмнэлэг ачаалалтай байгаа болохоор тэр бүгдийг тасагт хэвтүүлэх боломжгүй. Шархыг цэвэрлэж боогоод зөвлөгөө өгч, эмчилгээ бичээд дүүргийн эмнэлэг рүү нь шилжүүлж байгаа.

-Өнөөдрийн үйлчлүүлсэн иргэдээс тасагт шилжүүлэх шаардлагатай хэдэн хүн байна?


-Одоогоор зайшгүй тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гурван хүн байна. Тасагт ч гэж дээ хонгилд хэвтэнэ гэсэн үг. Ор, тасгийн хүрэлцээ байхгүй. Давхар бүрт 8-9 хүн хонгилд хэвтэн эмчлүүлж байгаа. Оргүй шалан дээр гудас дэвсээд хэвтэж байгаа иргэд ч байна.

-Гэмтлийн эмнэлгийн өргөтгөл баригдаж байгаа. Хэзээнээс ашиглалтад орох вэ?


-Хүлээн авахын өргөтгөл баригдаад дууссан. Улсын коммис хүлээж авсан гэж байгаа ч хараахан ашиглалтад ороогүй байна. Гэхдээ хүлээн авахын өргөтгөл л баригдаж байгаа. Зөвхөн анхан шатны үйлчилгээ явуулах болохоор тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал буурахгүй. Ачаалал их байгаа шалтгаан нь Түлэнхийн төв эмнэлэг манайх уруу нүүсэнтэй холбоотой.

-Иргэд дуудлага өгөхөөр ирдэггүй өөрсдөө ирэх гэсээр байтал цаг алдаж байгаа талаар гомдоллож байна. Цаашид ачааллыг бууруулахын тулд ямар ажил хийвэл үр дүнд хүрэх бол?

-Манай эмнэлгийн хоёрхон машин дуудлаганд гарч байгаа нь хаанаа ч хүрэлцдэггүй. Иргэд ихэвчлэн хувиараа болон 103-аар хүргэгдэж ирдэг. Улсын хэмжээнд томоохон гэмтлийн эмнэлэг дахиж барих хэрэгтэй. Эсвэл аймаг, дүүргүүд гэмтлийн эмнэлэгтэй болсон үед ачаалал буурах байх гэсэн юм. Ингээд хонгилд хэвтэн эмчлүүлэгсдийн зарим нэгтэй уулзлаа. ХанУул дүүргийн иргэн “Ирээд хоёр хонож байна. Ор гарахаар тасаг уруу шилжүүлнэ гэсэн. Шалан дээр сэрүүхэн л байна. Эмчилгээ хийж байгаа. Ажлаа тарж яваад нүхэнд унаж шилбээ хугалсан. Харанхуй шөнө өвсөн дунд нүх байгааг анзааралгүй орчихсон юм” гэв. Тэрээр нүцгэн хөлөө сойчихсон дусал залгуулсан байдалтай хэвтэж байв. Хойгуур урдуур гарсан хүмүүс толгой дээр нь гишгэх нь халаггүй давчуухан хонгилд олон өвчтөн хэвтэж байлаа. Дээрээс нь сахиур гээд нэг хүн нэмэгдчихнэ. Харин тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд хүнд өвчтөнүүд байгаа нь илэрхий. Тэр гэхийн тэмдэггүй битүү боолттой, хөл, гар нь сойлттой “ёо” халаг алдсан иргэд үхэл, амьдралтай тэмцэж байх шиг санагдсаныг нуух юун.

    Тус эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн учраас зарим эмч нарынхаа амралтыг өгч чадахгүй байгаа гэнэ. Мөн тархи, нугас, зүрх судас, элэг болон нарийн мэргэжлийн эмч нар 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Ачаалал ихтэй үед 24 цагаар ажиллаж байгаа гурван эмчийн нэгд 100 гаруй өвчтөн ногддог байна. Гэмтлийн эмнэлгийн үзлэг оношлогоо зүгээр нэг чагнуур тавьж үзэхээс өөр юм. Шарх цэвэрлэнэ, боолт хийнэ, хүнд өвчтөн ирвэл яаралтай хагалгаа хийх гээд завсар чөлөөгүй ажиллана. Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах үйлчилгээг үнэ төлбөргүй хийдэг аж. Даатгалаас жилд 8000 хүн яаралтай тусламж үйлчилгээ авна гэж тооцон санхүүжилт хийдэг.
Гэтэл энэ тоо сүүлийн үед 2-3 дахин өсч жилд 24 мянган хүн үйлчлүүлэх болсон нь багаж, тоног төхөөрөмж дутагдахад хүрч буйг эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Жишээлбэл, нэг эмчид үзүүлж буй 100 гаруй хүний 70-80 хүн нь гэмтлийн зураг авхуулна. Зургийн хальс 1400-2000 төгрөгийн үнэтэй. Шархны оёдлын утас 2400- 5000 төгрөгийн үнэтэй аж.
Иймээс санхүүжилт хуучин хэвээр явбал өвчтөнүүдэд яаралтай туслаж үзүүлж чадахгүйд хүрэх аюул ирсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Иймээс шинэ Засгийн газар эмнэлгийн салбарт анхаарлаа хандуулж, санхүүжилтийг шийдэхгүй бол Гэмтлийн эмнэлэг өвчтөндөө дарагдаж, иргэд яаралтай тусламж авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзэх цаг ойрхон байна. Мөн иргэд гэмтэж бэртэхгүйн тулд анхаарал болгоомжтой байж, аливаад хянуур хандахгүй бол нийслэлд амьдрах орчны аюулгүй байдал эзэнгүйдсэн гэдгийг хэлмээр санагдлаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (118.128.223.251)

    2012-10-04

    en hvleen abahiin emch geed bgaa zaluuu manai heden naiz gemteed ochhod shariign oieood kasmetig genvv neleen heden togrog nehseen bidch ogsoon uuln 24 tagiin gemtel vngvi gecheed neleen mongo ih oldog bhaa manai naiziin hajuud bas neg zaluu haraa chihvvlsen yanzluuli gesen en bayarsaikhan geed emch mongo neheed bn gej bn lee zoosagvi bol zasaj chadahgvi 1r emneleglvv yabl geed bn lee geed suujiinlee ern en nohor eeljindeee neleen ih mongo oldog ium bn lee bid zvgeerl 30 orchim bolhod tegj bgaa iumchin ern zaluu hvn ium surahaasa mongol surdag ium bn leee arai dendvvv vvnii darga narn gej bga ium bol uuu erehlegchin gej yamar hvn bn aa ed naraasaa mongo oluulaad zoos tatdag bhaaa

  • ЗОЧИН (202.9.47.131)

    2012-09-30

    МУУ БАЙНА ШҮҮ