П.Чинбат: Зуны саруудад донорын тоо цөөрдөг
- 2012-09-25
- Эрүүл мэнд
- 0
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үзлэгийн их эмч П.Чинбатаас цусан хангамжийн талаар тодрууллаа.

-Цусны нөөц хэр байна. Сайн дураараа цус өгдөг хүн хэр олон байдаг вэ?
-Энэ сард ачаалал их байгаа. Учир нь оюутан залуусын хичээл эхэлж сайн дураар цусаа өгч байна. Ер нь манай төвийн идэвхтэй донор оюутан залуус байдаг.
-Цусны нөөц дутагдалтай байгаа гэсэн. Энэ талаар?
-Оюутан сурагчид амрахаар цусны нөөц багасдаг. Тодруулбал, 6-8 дугаар сарын хооронд сайн дурын донорын тоо цөөрдөг. Одоогоор цусны нөөцөө бүрэн хангаж байгаа.
-Эмнэлгүүд өдөрт хэдэн нэгж цус хэрэглэдэг вэ?
-Манай төв явуулын болон суурин гэсэн байдлаар цус цуглуулж байна. Нэг өдөрт 80 хүнийг хамруулдаг. Харин дээрх цусыг 50 гаруй эмнэлэгт түгээж байна. Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн цусны тасгууд хамгийн их нэгж цус авдаг. Мөн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Улсын клиникийн төв эмнэлэг, ГССҮТ, ХӨСҮТ зэрэг эмнэлгүүд хэрэглээ ихтэй.
-Цус хандивлах нь эрүүл мэндэд муу гэж хүмүүс хэлдэг. Энэ үнэн үү?
-Цусаа бусдад хандивлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд харьцангуй багассан гэж бодож байна. Ер нь тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаан нотолсон. Хүн нэг удаад 250-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг. Цусаа өгснөөс хойш эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа хандивлах боломжтой. Гэхдээ хүссэн хүн бүр донор болж чадахгүй. Манай төвд ирээд үзлэгийн эмчээр биеэ үзүүлж, цусаа өгнө. Харин цус өгсний дараа бид уг цусанд ДОХ, гепатит B, C вирус, тэмбүү зэрэг шинжилгээ хийж донор болох үгүйг шийддэг. Хэрэв дээрх өвчний шинж тэмдэг илэрвэл цусыг шууд устгалд оруулдаг.
-Донорыг хэрхэн урамшуулж байгаа вэ?
-Байнгын цусаа өгдөг хүмүүст ахмад, хүндэт донор зэрэг цолоор урамшуулдаг. Үүнийг бол 2005 онд гаргасан шийдвэрээр олгож байгаа. Харин сайн дураараа цусаа өгч байгаа хүний хувьд цай, ундаа, зэргийг өгдөг. Эсвэл 2000 төгрөг өгдөг.
-Цусны нөөц хэр байна. Сайн дураараа цус өгдөг хүн хэр олон байдаг вэ? -Энэ сард ачаалал их байгаа. Учир нь оюутан залуусын хичээл эхэлж сайн дураар цусаа өгч байна. Ер нь манай төвийн идэвхтэй донор оюутан залуус байдаг.

Сэтгэгдэл (0)