Боомоор өвчилсөн иргэн эмнэлэгт хэвтжээ
- 2012-09-26
- Эрүүл мэнд
- 0
Зарим нутагт гарсан боом өвчний талаар ОБЕГ-ын ОНХХ-ийн мэргэжилтэн, ахмад Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Зарим аймагт малын халдварт өвчин гарсан. Одоогоор газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Зарим аймагт малын халдварт өвчин гарсан ч одоогийн байдлаар улсын хэмжээнд онц ноцтой аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд боом, Хэнтий аймгийн Батноров, Галшар суманд галзуу, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган сумын нутагт үхрийн хорт салст халуурал, Дархан-Уул аймгийн Дархан суманд гахайны мялзан өвчин гараад байна. Тиймээс хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа.
-Халдварын голомтот газруудад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Халдвар гарсан голомтуудад аймаг, орон нутгийн онцгой байдал, мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, мал эмнэлэг зэрэг байгууллагаас ажлын хэсэг ажиллаж байна. Халдварт өвчнийг газар авахуулахгүйн тулд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Мөн тогтоосон хорио цээрийн дэглэмд хяналт тавих постууд гаргасан. Өвчний голомт бүхий газруудад иргэдийг боомоор өвчилсөн малын биед хамаагүй хүрэхгүй байхыг сэрэмжлүүлсэн.
-Нэг хүн боомоор өвчилсөн гэсэн. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймгийн Булган сумын харьяат 68 настай Т гэдэг эрэгтэйд халдварт боом өвчний шинж тэмдэг илэрсэн. Түүнийг аймгийнх нь Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчлүүлж байна. Шинжилгээний дээжийг аваад Сэлэнгэ аймгийн лабораторид явуулсан. Эцсийн хариу нь хараахан гараагүй. Өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэж аймгийн эмнэлгээс мэдэгдсэн.
-Зарим аймагт ой хээрийн түймэр гарсаар байгаа. Түймэр гарах шалтгаан нөхцөл нь юу байна вэ?
-Энэ жил ой хээрийн түймэр олон гарлаа. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Ханх, УлаанУул суманд ойн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан. Ер нь энэ сар гарсаар Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн есөн суманд 12 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Намрын хуурайшилтын үед иргэд самар, жимс түүх, ан гөрөө хийх зорилгоор явж байхдаа шөнө орой гал түлж, түлсэн гал, отгоо дутуу унтрааснаас гал алдах, түймэр тавих тохиолдол их байдаг. Мөн ан амьтны таргалалт, арьс үс нь жигдэрсэн энэ үед ан гөрөө хийхээр ойн бүсэд олноороо хоноглож байна.
-Машинаар очих боломжгүй газарт түймэр гарвал унтраахад цаг хугацаа их алддаг. Эдгээр түймэрт ийм тохиолдол гарсан уу?
-Байлгүй яахав. Тухайлбал, Хөвс гөл аймагт гарсан түймрүүдээс харж байхад ялангуяа Улаан-Уул, Ренчинлхүмбэ суманд гарсан түймэрт машинаар очих боломжгүй байсан. Ер нь иргэд алтнаас гадна сүүлийн үед хаш чулуу түүх нэрийдлээр цаа бугаар машин техник, мориор явах боломжгүй тайга, хөвч, зэлүүд газарт очиж хоноглохдоо гал түлдэг. Асаасан гал, үнс нурмаа дутуу унтрааснаас түймэр тавьдаг тохиолдол их байгааг орон нутгийн удирдлагууд ярьж байгаа. Мөн хадлан тэжээлийн энэ үед тариаланч, жолооч нарт автомашин техникийн утааны янданг оч баригчтай болгож түймрээс сэрэмжлэхийг анхааруулмаар байна.

Сэтгэгдэл (0)