Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд хийсэн хагалгаа амжилттай болжээ
- 2012-09-26
- Эрүүл мэнд
- 0
Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт зүрхний төрөлхийн гажигтай хоёр хүүхдэд хийсэн мэс засал амжилттай болжээ.
Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт зүрхний төрөлхийн гажигтай хоёр хүүхдэд хийсэн мэс засал амжилттай болжээ. АНУ-аас ирсэн зүрхний эмч нарын баг хүүхдүүдэд ийнхүү амьдрал хайрласан байна. Тэд зүрхний төрөлхийн гажгийг мэс заслын болон мэс заслын бус аргаар үнэ төлбөргүй эмчлэх төслийг 2005 оноос хойш Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй юм. Мэргэжлийн эмч нарын баг энэ удаад 10 өвчтөнд мэс засал хийхээс гадна 20 гаруй хүнд мэс заслын бус аргаар зүрхний төрөлхийн цоорхойг нөхөх эмчилгээ хийхээр төлөвлөжээ. Мөн өнгөрсөн хугацаанд ГовьАлтай, Завхан аймгаар явж үзлэг оношлогоо хийсэн байна.

Сэтгэгдэл (0)