Эмнэлгийн хог хаягдлыг уураар ариутгана
- 2012-10-01
- Эрүүл мэнд
- 0
ЭМЯ-наас “Эмнэлгийн ариутгал, хог хаягдлын шинэ технологи” сэдэвт
уулзалт, семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарт Эрүүл мэндийн дэд
сайд Ж.Амарсанаа, ЭМЯны холбогдох мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын эрүүл
мэндийн төвийн эмч нар оролцсон юм.
ЭМЯ-наас “Эмнэлгийн ариутгал, хог хаягдлын шинэ технологи” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯны холбогдох мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын эрүүл мэндийн төвийн эмч нар оролцсон юм. Сүүлийн жилүүдэд эмнэлгүүд хог хаягдлаа ил задгай хаяж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байна гэсэн шүүмжлэл их гарах болсон. Иймээс ариутгал, хаягдлын шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул гаднын орны туршлагыг ийн судалж байгаа ажээ.
Эмнэлгээс хэд хэдэн ангилалд багтах их хэмжээний хаягдал гардаг. Эмнэлгийн хог хаягдал нь түргэн тусламжийн үйлчилгээ, цусны эсвэл диализийн төвүүд, лабораториуд, мал, амьтан судалгааны байгууллага зэрэг бусад эх үүсвэрээс ч мөн гардаг. Үүссэн хог хаягдлын 75-90 хувь нь эрсдэлгүй буюу ахуйн хаягдалтай харьцуулж болохуйц энгийн хог хаягдал байдаг. Үүний ихэнх нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг захиргаа, аж ахуйн болон эрүүл мэндийн байгууллагуудад засвар үйлчилгээ хийх үед гардаг байна. Үлдсэн 10- 25 хувь нь аюултайд тооцогддог бөгөөд хүний эрүүл мэндэд төрөл бүрийн эрсдэл учруулах боломжтой. Ийм хаягдлын 10-аас бага хувь нь халдварын шинж чанартай. Эмнэлгийн хог хаягдлын бусад хэлбэрт хортой химийн бодисууд, эсэд нөлөөлөх эмүүд, шатамхай болон цацраг идэвхт хаягдлууд ордог аж.
2009 онд манай улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг хүний эрүүл мэнд байгаль орчинд аюулгүйгээр устгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Гэтэл одоог хүртэл манай оронд эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй нөхцөлд шатааж, хүний эрүүл мэндэд хоргүйгээр устгах боломж бүрэн хэмжээнд хэвшээгүй байна.
Эмнэлгийн байгууллагын хог хаягдлыг шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар Эрүүл мэндийн яамны Нийг мийн эрүүл мэн дийн бодлогын хэрэгжилтийг зохицуу лах газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэр гэжилтэн Б.Цэцэгсайхан “Ер нь манай орон эмнэлгийн байгууллагын хог хаягдлыг устгахад олон улсын жишигт нийцсэн арга технологийг хэрэглэхийг эрмэлзэж байгаа. Гэвч бүх орон нутаг, хотын байгууллагын эмнэлгийг энэ жишигт хүргэхэд төсөв мөнгө асар их шаардагдана” гэв.
Дэлхий нийт эмнэлгийн хог хаягдлыг шатааж устгахаас татгалзаж байна. Хэрэв зайлшгүй шатаах тохиолдолд 1000 хэмээс дээш шатаадаг зуух ашиглаж, гарч буй хорт утааг шүүх шүүлтүүртэй байх ёстой. Эмнэлгийн хог хаягдлыг устгах хэд хэдэн арга бий. Тухайлбал, өндөр хэмийн шатаах зуух, химийн болон дулааны халдваргүйжүүлэлт, уур болон богино долгионоор ариутгах, хог хаягдлыг дарж устгадаг. Гэтэл манай улсын орон нутгийн зарим эмнэлгийн байгууллагад шатаах аргыг одоо ч хэрэглэж байгаа аж.
ЭМЯ-наас “Эмнэлгийн ариутгал, хог хаягдлын шинэ технологи” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгууллаа. Энэхүү семинарт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯны холбогдох мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын эрүүл мэндийн төвийн эмч нар оролцсон юм. Сүүлийн жилүүдэд эмнэлгүүд хог хаягдлаа ил задгай хаяж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байна гэсэн шүүмжлэл их гарах болсон. Иймээс ариутгал, хаягдлын шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул гаднын орны туршлагыг ийн судалж байгаа ажээ. Эмнэлгээс хэд хэдэн ангилалд багтах их хэмжээний хаягдал гардаг. Эмнэлгийн хог хаягдал нь түргэн тусламжийн үйлчилгээ, цусны эсвэл диализийн төвүүд, лабораториуд, мал, амьтан судалгааны байгууллага зэрэг бусад эх үүсвэрээс ч мөн гардаг. Үүссэн хог хаягдлын 75-90 хувь нь эрсдэлгүй буюу ахуйн хаягдалтай харьцуулж болохуйц энгийн хог хаягдал байдаг. Үүний ихэнх нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг захиргаа, аж ахуйн болон эрүүл мэндийн байгууллагуудад засвар үйлчилгээ хийх үед гардаг байна. Үлдсэн 10- 25 хувь нь аюултайд тооцогддог бөгөөд хүний эрүүл мэндэд төрөл бүрийн эрсдэл учруулах боломжтой. Ийм хаягдлын 10-аас бага хувь нь халдварын шинж чанартай. Эмнэлгийн хог хаягдлын бусад хэлбэрт хортой химийн бодисууд, эсэд нөлөөлөх эмүүд, шатамхай болон цацраг идэвхт хаягдлууд ордог аж.
2009 онд манай улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг хүний эрүүл мэнд байгаль орчинд аюулгүйгээр устгахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Гэтэл одоог хүртэл манай оронд эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй нөхцөлд шатааж, хүний эрүүл мэндэд хоргүйгээр устгах боломж бүрэн хэмжээнд хэвшээгүй байна.
Эмнэлгийн байгууллагын хог хаягдлыг шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар Эрүүл мэндийн яамны Нийг мийн эрүүл мэн дийн бодлогын хэрэгжилтийг зохицуу лах газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэр гэжилтэн Б.Цэцэгсайхан “Ер нь манай орон эмнэлгийн байгууллагын хог хаягдлыг устгахад олон улсын жишигт нийцсэн арга технологийг хэрэглэхийг эрмэлзэж байгаа. Гэвч бүх орон нутаг, хотын байгууллагын эмнэлгийг энэ жишигт хүргэхэд төсөв мөнгө асар их шаардагдана” гэв.
Дэлхий нийт эмнэлгийн хог хаягдлыг шатааж устгахаас татгалзаж байна. Хэрэв зайлшгүй шатаах тохиолдолд 1000 хэмээс дээш шатаадаг зуух ашиглаж, гарч буй хорт утааг шүүх шүүлтүүртэй байх ёстой. Эмнэлгийн хог хаягдлыг устгах хэд хэдэн арга бий. Тухайлбал, өндөр хэмийн шатаах зуух, химийн болон дулааны халдваргүйжүүлэлт, уур болон богино долгионоор ариутгах, хог хаягдлыг дарж устгадаг. Гэтэл манай улсын орон нутгийн зарим эмнэлгийн байгууллагад шатаах аргыг одоо ч хэрэглэж байгаа аж.

Сэтгэгдэл (2)
(202.55.191.130)
эмнэлгийн хог хаягдал устгадаг үйлдвэр байсаар байхад яагаад ил задгай хаяад байгаа юм болоо. эсвэл хогны мөнгөө төлж дийлэхгүй болхоороо гадаа ил задгай хаяад байгаа байх.
113 (202.9.47.129)
ТИЙМ ШҮҮ