Ном залах ёслол боллоо
- 2012-10-04
- Эрүүл мэнд
- 0
1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн ЭМШУИС болтлоо өргөжин хөгжсөн Эрдмийн их өргөөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд өнөөдөр ЭМШИУС-ийн соёлын төвд “Ном залах ёслол”-ын арга хэмжээ боллоо.
1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн ЭМШУИС болтлоо өргөжин хөгжсөн Эрдмийн их өргөөний түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд өнөөдөр ЭМШИУС-ийн соёлын төвд “Ном залах ёслол”-ын арга хэмжээ боллоо.Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМШУИС-ийн захирал, академич Ц.Лхагвасүрэн, Анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар, ЭМШУИС-ийн Удирлах зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор Ж.Цолмон болон үе үеийн эрдэмтэн докторууд, төгсөгчид оролцлоо. Энэ үеэр бид Эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлаар сайд Н.Удвалтай цөөн хором ярилцлаа.

-Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
Эрүүл мэндийн салбар, эмнэлэг үйлчилгээний чанар аюулгүй байдал нь тулгамдсан гол асуудал болж байна. 2002 онд ДЭМБ-ын ерөнхий ассамбли хуралдаж гишүүн орнуудаа эмнэлэгийн тусламж, чанар аюулгүй байдлыг үүрэг болгосон. Аливаа эрүүл мэндийн дотор суурь нь эмнэлэг, үйлчилгээний тусламжийн чанар аюулгүй байдал байдаг. Аюулгүй байдал гэдэг нь эмнэлэгийн байгууллага, эмнэлэгийн мэргэжилтний улмаас хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гаргахгүй байхыг аюулгүй байдал гэнэ. Эрүүл мэндийн салбар хоёр дахь өдрөө үндэсний зөвлөгөөнөө хийж байна. Энэ дагуу жинхэнэ эрүүл мэндийн шинэчлэл бол чанар аюулгүй байдал дээр үндэслэгдэж явагдана.
Өвчнийг эрт илрүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Мөн урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна?
Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдэг нь энэ юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дотор нь нийгмийн, олон нийтийн, хувь хүний, яг өвдсөн үед нь эмнэлэгийн тусламж үзүүлэх гэх мэт хувааж үздэг. Эхний ээлжинд бид эрүүл мэндийн салбарын нийгмийн, хувь хүний, урьдчилан сэргийлэх эрүүл мэнд рүү гол бодлогоо чиглүүлж ажилана гэж бодож байна. Мөн түүнийг дэмжиж ажилах гол зорилготой ажиллаж байна. Цаашлаад эрүүл мэндийн салбарт хийх ажлууд ч байна. Эхнээс нь хийж эхлэж байна даа.
Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)