Ислэг, амуу буудай гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг
- 2011-11-14
- Эрүүл мэнд
- 0
Өдөр бүр амуу буудай, үр тариа идэх нь хорт хавдрын эрсдлийг бууруулдаг
болохыг Британий Эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаа
харуулжээ.
Өдөр бүр амуу буудай, үр тариа идэх нь хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг Британий Эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаа харуулжээ. Лондонгийн Империал коллежийн судлаачид өдөр бүр идэх ислэгийн хэмжээгээ 10 грамаар нэмэгдүүлэхэд гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл 10 хувиар буурдаг болохыг тогтоосон байна. Тэд өмнө нь жимс болон хүнсний ногоонд агуулагддаг ислэг нь хорт хавдрын эрсдлийг бууруулдаггүй хэмээн мөн тогтоож байсан билээ.Өмнө нь ислэг болон амуу тариаг зөвхөн зүрх судасны өвчинд тустай гэж үзэж байсан бол одоо энэ төрлийн өвчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлж, өвдөх эрсдлийг бууруулдаг болохыг илрүүлжээ. Судлаачид уг судалгааг Лондон болон Нидерланд хотод амьдарч байгаа хоёр сая гаруй хүн амын дунд хийж, туршсан бөгөөд амуу буудай болон үр тариаг хүнсэндээ тогтмол хэрэглэж, биед хэрэгтэй ислэгийнхээ хэмжээг нэмэгдүүлснээр гэдэсний хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтойг судалгааны үр дүнд олж тогтоосон байна.
Дашрамд дурьдахад, та өөрийн биед зайлшгүй хэрэгтэй хүнсний ислэгүүдийг бор будаа, хөх тариан гурилан бүтээгдэхүүн, овьёос, шинэ жимс, жимсгэнэ, хүнсний ногоо зэргээс авах боломжтой гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (2)
(46.161.9.51)
wh0cd505917 seroquel ventolin buy colchicine buy strattera provera go here albendazole
pRqbHLBbkqChKTca (46.161.9.8)
ZXFJyW ctnqnvsflgxg, [url=http://hvlatokjjjco.com/]hvlatokjjjco[/url], [link=http://apwopkayitpe.com/]apwopkayitpe[/link], http://vojazlsjrtth.com/