ДЕНКФАРМ-ынхан ОКТОБЕРФЕСТ баяр тэмдэглэлээ
- 2012-10-10
- Эрүүл мэнд
- 0
Арга хэмжээнд улсын клиникийн нэгдсэн эмнэлгүүд, дүүргүүдийн эрүүл
мэндийн нэгдэл, Денкфарм-ын албан ёсны дистрибьютерүүд болон хувийн
хэвшлийн эмнэлгүүдийн хамт олон гээд харилцагч бүхэн ирсэн юм.

Германы Мюнхен хотноо жил бүрийн намар алдарт OкtoberFest шар
айрагны баярыг өргөн тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Харин энэ жил
Германы Бавари мужын энэ гайхалтай соёлын арга хэмжээг Германы эмийн
тэргүүлэх үйлдвэрлэгч ДЕНКФАРМ-ийн Монголь дахь төлөөлөгч компаний хамт
олон эх орондоо эрхэм харилцагч нартайгаа хамтран тэмдэглэж нэгэн
оройг гайхалтай сайхан өнгөрүүллээ.
Арга хэмжээнд улсын клиникийн нэгдсэн эмнэлгүүд, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Денкфарм-ын албан ёсны дистрибьютерүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамт олон гээд харилцагч бүхэн ирсэн юм.
Герман пиво шимж, Баварийн уламжлалт хоол зооглохын зэрэгцээ OкtoberFest-ийн доргио хөгжим сонсож, хөгжөөнтэй тоглоом уралдаанд оролцож авъяас чадвараа сориод авсан юм. Учир нь шүлгийн уралдаан, асуулт хариултын АХА тэмцээн, гар барилдаан, эрчүүдийн дунд богино хугацаанд пиво ууж дуусгах зэрэг хөгжөөнтэй тэмцээн болж тэнд ирсэн зочид ёстой л нэг алжаалаа тайлж, найз нөхөд, мэргэжил нэгтнүүдтэйгээ нэгэн оройг “бут” авсан юм.
Арга хэмжээний үеэр Монгол дахь ДЕНКФАРМ компаний төлөөлөгч, Клиникийн профессор Д. Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа.
Энэхүү баяр ямар учиртай юм бэ, Хэд дэх удаагаа тэмдэглэж байна?
Денкфарм компани нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад 14 дэх жилдээ болж байна.
Манай компани нь дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай эм бэлдмэл оруулж ирдэг. Тэдгээр эмүүд Монголын зах зээлд гарч бүх эмч нар мэддэг болсон. Учир нь гэвэл Гавъяат эмч Цагаанхүү эмчийн хэлсэнээр Монгол хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь үе мөчний ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр үе мөчний өвчнийг эмчлэхэд зориулсан эмийг манайх оруулж ирдэгээрээ Монголдоо анхдагч юм. Энэ жил OкtoberFest баярыг 2 дахь удаагаа тэмдэглэж байна. Ямар учиртай баяр вэ гэвэл Герман улсын Мюнхен хотод манай Денкфармын эмийн үйлдвэр байдаг. Тус хотод энэ баярыг тэмдэглэдэг юм. Тиймээс бид энэхүү уламжлалт баярыг тэмдэглэж байна.
Тус баяр нь 1810 онд I Людвиг хаан гүнж Терезатай гэрлэх үеэр Мюнхен хотын иргэд тус баярт зочлон ирж бүгдээрээ шар айргаар дайлуулсан үеэс эхтэй юм.
Денк фарм компани Монгол төдийгүй дэлхийн 50 гаруй оронтой хамтарч ажилладаг учраас энэ баярыг яг одоо 50 гаруй оронд тэмдэглэж байгаа.
Бас нэгэн учир нь тэр бүр зав нь болдоггүй ажил ихтэй байдаг мэргэжил нэгт нөхөд маань хамт олноороо нэгэн оройг тав тухтай сууж Баварийн пивоор бие биенээ дайлж сэтгэлийнхээ үгийг ярилцах зорилготой энэхүү баярыг тэмдэглэж байна.

Сэтгэгдэл (2)
batka (202.179.26.109)
goy yum bee bi ochi bsiin
(202.179.26.109)
OO NICE NICE