Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцов
- 2012-10-10
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны
Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн
авч уулзжээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцсон байна.
МЭМАҮЭХ-ы дарга Б.Мягмар Эрүүл мэндийн сайдад хандан Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2013 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд Эрүүл мэндийн сайд уг асуудлыг дэмжин, анхааран ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран нэн тэргүүнд хүнд хортой нөхцөлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч, сувилагчийн хувцасны стандартыг боловсруулах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ярилцсан байна.
ЭМЯ, МЭМАҮЭХ дээрх асуудлуудыг тусган 2012 оны IV улиралд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан баталж, цаашид нягт хамтран ажиллахаар болжээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Мягмарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцсон байна.МЭМАҮЭХ-ы дарга Б.Мягмар Эрүүл мэндийн сайдад хандан Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2013 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд Эрүүл мэндийн сайд уг асуудлыг дэмжин, анхааран ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран нэн тэргүүнд хүнд хортой нөхцөлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах, эмч, сувилагчийн хувцасны стандартыг боловсруулах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ярилцсан байна.
ЭМЯ, МЭМАҮЭХ дээрх асуудлуудыг тусган 2012 оны IV улиралд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан баталж, цаашид нягт хамтран ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл (5)
(180.235.163.18)
Шүүх прокурорын Авилгатай Тэмцэх Газар Төрийн өндөр албан тушаалтнуудын цалин тэтгэвэр хангамж өндөр байвал шударга авилгагүй ажилладаг харин багш эмч болон тэдний хар бор ажил хийдэг хүмүүсийнх бага байвал шударга ажиллах нь юу л бол Бүгдийнх нь цалин тэтгэврийг нэг түвшинд аваачих хэрэгтэй Ялгаварлах хэрэггүй Бүгд л амьдралынхаа төлөө ажиллаж байна шүү дээ Шударга л байх хэрэгтэй
ganaa (182.160.17.6)
hortoi nuhtsuld ajildag emch subilagch nariin tsaling nemj uguuch 123-r tushaal heregjihgui bna
төсвийн байгууллагын эмч (203.91.118.156)
удвал сайдда баяр хүргэе эмнэлгийн ажилчид бид мэргэжлийн бус хүнээр удирдуулж хэдэн жил үйлээ үзлээ одоо бидний амьдрал сайжирч эрүүл мэндийн байгууллагын хөгжилд дорвитой өөрчлөлт орох байх гэж найдаж байна
Бат (202.21.105.7)
Эрүүл мэндийн даатгал олон жил төллөө одоо ч үр шимийг нь үзээгүй байгаа за энэ ч яахав шинэ сайд аа харина өвчтөй монголдоо эмчлүүлэх боложгүй болсон үе та адаглаад гарах зардлын 50 хувийг ч болов даатгалаас гарга л даа боложгүй гэх байх би одоо тэтгэврийн хүн тэтгэвэр ч бай хүүхэд ч бай ялгаагүй 10 хувийн босго тавьчих энэ л үед эмнэлэгт жинхэнэ хэвтэх шаардлагатай хүн хэвтэнэ шүү дээ
zochin (203.169.50.144)
saidaa khuviin emneleguudiig sain shalga emnelegiin emch suvilagch nar er ni ikh khartsai mash muu shuu