“Эрүүл хүүхэд” аяны санхүүжилт доголджээ
- 2012-10-10
- Эрүүл мэнд
- 0
Сүүлийн үед хүрээлэн буй орчин нөхцөл, агаарын бохирдол, хоол
хүнснээс шалтгаалж бага насны хүүхдүүд олон төрлийн өвчнөөр өвдөх
болсон.
Сүүлийн үед хүрээлэн буй орчин нөхцөл, агаарын бохирдол, хоол хүнснээс шалтгаалж бага насны хүүхдүүд олон төрлийн өвчнөөр өвдөх болсон. Тиймээс Ерөнхий сайд асан С.Батболдын санаачлагаар улсын хэмжээнд 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах “Эрүүл хүүхэд” аяныг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн зохион байгуулсан. Уг аянаас монгол хүүхдүүдийн 60 гаруй хувь ямар нэгэн өвчин, эмгэгтэй болох нь тогтоогдсон юм. Үүнээс бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байсан нь үзлэгийн дүнгээр илэрсэн.
Иймээс эдгээр хүүхдийг эмчилгээнд хамруулах дараагийн шатны ажил ид явагдаж байгаа билээ. Уг аяны II шат хэрхэн явагдаж буйг сурвалжлах үеэр “Эрүүл хүүхэд” аяны санхүүжилт доголдсон гэх мэдээлэл чих дэлссэн юм. Ерөнхий сайд асан С.Батболд уг аяныг эхлүүлэхдээ “Аяны үр дүнд Монголын ирээдүйн иргэд бие бялдрын хувьд эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж, улс орон ч үсрэнгүй хөгжих боломжтой” хэмээн хэлж байсан билээ. Гэтэл хүүхдүүдийг эрүүлжүүлэх энэхүү аяны санхүүжилт доголдож эхэлжээ. Үүнд өрхийн болон дүүргийн эмч нар шүүмжлэлтэй хандаж буйгаа дуулга..
Тухайлбал, “Эрүүл хүүхэд” аяны эмч С.Атарчимэг “Засгийн газраас анхандаа эмчилгээ хийсэн эмч нарт урамшуулал олгоно гэж байсан. Гэтэл бид урамшууллаа одоо болтол аваагүй л байна. Орон нутгийн эмнэлгүүдэд санхүүжилт нь орчихсон, нэг хүүхдэд эмчилгээ хийгээд тухайн эмч 3500 төгрөгийн урамшуулал авч байгаа гэсэн. Бид ч гэсэн урамшууллаа авмаар байна.
Адилхан л ажил хөдөлмөр хийж байгаа шүү дээ, бид чинь” хэмээв. Харин даатгалын сангаас өгөх ёстой мөнгө орохгүй байгаа учраас энэ мөнгө тараагдахгүй байгаа гэсэн тайлбарыг хувийн эмнэлгүүд өгч байна. Хоёр үе шаттай явагдах уг аяныг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна. ЭМЯ-наас дүүргийн болон хувийн эмнэлэгт олгох ёстой санхүүжилтийн талаар тодруулах гэсэн боловч яамны ажилтан, албан хаагчид солигдсон тул энэ талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Ийнхүү шинэ Засгийн газрын ха лаа сэлгээнээс үүдэн “Эрүүл хүүхэд” аяны санхүүжилт доголдоод бай на. Өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн энэхүү аян үр өгөөжөө өгсөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэн дийн нэгдэлд үзлэгт хамрагдагсдын тоо баримтаас илхэн харагдана. Тухайлбал, тус үүргийн хэм жээнд “Эрүүл хүүхэд” аянд хамрагдвал зохих 41324 хүүхдээс энэ сарын 8-ны байдлаар 38492 хүүхэд буюу 93.1 хувь нь хамрагдсан байна.
Үүнээс 29057 буюу 75.5 хувь нь эрхтэн тогтолцооны өвчтэй гарчээ. Нийт эрхтэн тогтолцооны өвчтэй хүүхдээс 17902 буюу 61.6 хувь нь шүдний өвчтэй байгаа аж. Хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар 4630 хүүхдийг эмчлээд байгаа аж. Ийм бодит үр дүнгээ өгч байсан ажил шинэ Засгийн газрын “бужигнаан”- аас үүдэн доголдож байгаад эмч нар нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Салбарын яам хэзээ ажилдаа анхаарлаа хандуулж, “Эрүүл хүүхэд” аяны санхүүжилт хэзээ олгогдох нь таавар хэвээр үлдэж байна.
Сүүлийн үед хүрээлэн буй орчин нөхцөл, агаарын бохирдол, хоол хүнснээс шалтгаалж бага насны хүүхдүүд олон төрлийн өвчнөөр өвдөх болсон. Тиймээс Ерөнхий сайд асан С.Батболдын санаачлагаар улсын хэмжээнд 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах “Эрүүл хүүхэд” аяныг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн зохион байгуулсан. Уг аянаас монгол хүүхдүүдийн 60 гаруй хувь ямар нэгэн өвчин, эмгэгтэй болох нь тогтоогдсон юм. Үүнээс бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байсан нь үзлэгийн дүнгээр илэрсэн. Иймээс эдгээр хүүхдийг эмчилгээнд хамруулах дараагийн шатны ажил ид явагдаж байгаа билээ. Уг аяны II шат хэрхэн явагдаж буйг сурвалжлах үеэр “Эрүүл хүүхэд” аяны санхүүжилт доголдсон гэх мэдээлэл чих дэлссэн юм. Ерөнхий сайд асан С.Батболд уг аяныг эхлүүлэхдээ “Аяны үр дүнд Монголын ирээдүйн иргэд бие бялдрын хувьд эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж, улс орон ч үсрэнгүй хөгжих боломжтой” хэмээн хэлж байсан билээ. Гэтэл хүүхдүүдийг эрүүлжүүлэх энэхүү аяны санхүүжилт доголдож эхэлжээ. Үүнд өрхийн болон дүүргийн эмч нар шүүмжлэлтэй хандаж буйгаа дуулга..

Сэтгэгдэл (0)