Дэлхийд сэтгэцийн 99 эмгэг байдаг бол Монгол Улсад 44 нь илэрсэн байдаг
- 2012-10-10
- Эрүүл мэнд
- 0
Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр. Энэ өдрийг 1992 оноос
эхлэн дэлхийн 88 оронд тэмдэглэж иржээ. Манай улсад 13 дахь жилдээ
СЭМҮТ-өөс “Сэтгэл гутрал” хэмээх томоохон сэдвийн дор тэмдэглэж байгаа
юм байна.
www.unen.mn
Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр. Энэ өдрийг 1992 оноос эхлэн дэлхийн 88 оронд тэмдэглэж иржээ. Манай улсад 13 дахь жилдээ СЭМҮТ-өөс “Сэтгэл гутрал” хэмээх томоохон сэдвийн дор тэмдэглэж байгаа юм байна.
Аливаа улсын хөгжил хүн амын сэтгэцийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг учраас эрүүл оюун ухаантай иргэн их байх тусам улс орон өндөр хөгждөг гэсэн судалгаа байдаг ажээ. Тиймээс сэтгэцийн эмгэгийг төрийн хэмжээнд авч үзэж бодлого боловсруулах шаардлагатай байгаа юм байна.
Шүүх эмнэлгийн судалгаагаанаас харахад 1988 онд 19 хүн амиа хорлож нас барж байсан бол өнөө цагт мянга гаруй хүн амиа хорлож байна гэсэн судалгаа байдаг ажээ. Үүний цаана байгаа учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна хэмээн СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаяр хэллээ.
Түүний ярьж буйгаар дэлхийд сэтгэцийн 99 эмгэг байдаг бөгөөд Монгол улсад 44 нь илэрсэн байна. Мөн манай улсад өдгөө 48-50 мянга орчим хүн сэтгэцийн өвчтэй байх магадлалтай гэнэ.
Г.ТэмүүлэнАливаа улсын хөгжил хүн амын сэтгэцийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг учраас эрүүл оюун ухаантай иргэн их байх тусам улс орон өндөр хөгждөг гэсэн судалгаа байдаг ажээ. Тиймээс сэтгэцийн эмгэгийг төрийн хэмжээнд авч үзэж бодлого боловсруулах шаардлагатай байгаа юм байна.
Шүүх эмнэлгийн судалгаагаанаас харахад 1988 онд 19 хүн амиа хорлож нас барж байсан бол өнөө цагт мянга гаруй хүн амиа хорлож байна гэсэн судалгаа байдаг ажээ. Үүний цаана байгаа учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна хэмээн СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаяр хэллээ.
Түүний ярьж буйгаар дэлхийд сэтгэцийн 99 эмгэг байдаг бөгөөд Монгол улсад 44 нь илэрсэн байна. Мөн манай улсад өдгөө 48-50 мянга орчим хүн сэтгэцийн өвчтэй байх магадлалтай гэнэ.
www.unen.mn

Сэтгэгдэл (1)
(182.160.53.95)
УИХ-д байгаа нөхдүүдийг нэг шалгаад үзээрэй тэр 99 төрлийн эмгэгээс гадна өөр нээгдэж танигдаагүй эмгэг илэрч гайхамшиг болно шүү