Ходоодны шархлаа
- 2012-10-14
- Эрүүл мэнд
- 1
Эмнэлгийн хэллэгт арван хоёр нугалаа
гэдэсний шархлаа/PDU/ гэгдэх энэ өвчин нь ходоод болон хос гэдэсний
шархлаа бөгөөд энэ нь насанд хүрэгчдийн есөн хүн тутмын нэгд тохиолддог,
тэдний сэтгэлийг түгшээсэн нийтлэг зүйл болоод байгаа.
Эмнэлгийн хэллэгт арван хоёр нугалаа
гэдэсний шархлаа/PDU/ гэгдэх энэ өвчин нь ходоод болон хос гэдэсний
шархлаа бөгөөд энэ нь насанд хүрэгчдийн есөн хүн тутмын нэгд тохиолддог,
тэдний сэтгэлийг түгшээсэн нийтлэг зүйл болоод байгаа. Шархлаа үүсэх шалтгаан нь юу вэ?
Хоолыг боловсруулахын тулд бидний ходоодонд хүчил ялгардаг. Хүчил нь ходоодыг улайлтаас хамгаалдаг. Ходоод нь зузаан давхарга бүхий ханаар хүрээлэгдсэн байх ба энэ хана гэмтсэн тохиолдолд шархлаа үүсэх нөхцөл бүрддэг. Шархлаа үүсэхэд нөлөөлдөг хамгийн түгээмэл хүчин зүйл бол халдвар болон үрэвсэлийн эсрэг стеройд гаралтай биш эмнүүд юм.
Ходоод дахь бактерийн халдвар нь шархлаа үүсгэх шалтгаан болдог гэдэгт та итгэх үү? Хеликобактери нь дэлхийд хамгийн нийтлэг байгаа бактерийн халдвар юм. Уг бактери нь ходоодны ханыг гэмтээснээр шархлааг үүсгэдэг байна.
Стеройдийн гаралтай биш эмний төрөлд аспирин, ибупрофен, напроксен багтдаг. Стеройдийн гаралтай биш эмнүүд нь өвчин намдаахад тустай хэдий ч шархлааг бий болгодог. Хэрэв та стеройдийн биш гаралтай эмнүүд тогтмол хэрэглэдэг бол шархлаа үүсэх магадлалтай тул ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хянах хэрэгтэй.
Шархлаатай эсэхээ яаж мэдэх вэ? Дээд хэвлийгээр халуу оргиж, байнга зовиуртай байдаг. Энэ шинж тэмдэг нь хоол идсэний дараах хэдэн цагт давтамжтайгаар мэдрэгдэнэ. Мөн халуун оргих мэдрэмж нь шөнийн цагаар тохиолддогоос болж хүмүүс унтаж чадахгүйд хүрдэг. Зарим хүмүүс ярихдаа үргэлж өлссөн байдалтай байх ба хоол идмээр санагдахад хоолой дээр тээглэдэг болох юм гэдэг. Мөн өтгөн хар өнгөтэй гарч болно. Танд дээрх зарим шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Бид хеликобактерийн шинжилгээ, амьсгалаар тоолох шинжилгээ мөн дотор эрхтэний дурангийн шинжилгээнд үндэслэн шинж тэмдгээр нь оношилдог. Шархлааны эмчилгээ нь ер нь хялбар. Хэрвээ эмч тань бактерийн халдвараар шархлаа үүссэн гэж тодорхойлбол тэрээр ихэвчлэн антибиотикийн курс эмчилгээг хоёр долоо хоногоор эсвэл протоны насосын ингибитор бичиж өгнө. Эдгээр эмчилгээнүүд нь хүчлийн ялгаралтыг багасгадаг. Эдгээрт Prevacid, Prilosec, Protonix, Nexium хамаарна. Хэрвээ стеройдийн гаралтай биш эмүүдийн үр дүнд шархлаа гүнзгийрсэн бол эмч тань эмчилгээг өөрчлөхийг зөвлөнө.
HAPPY VERYTAS ЭЛЭГНИЙ ТӨВ ЛАБОРАТОРИ

Сэтгэгдэл (1)
zochin (66.181.185.180)
omego 3 -g togtmol uuval hodoodnii sharhlaa uusehuu