Өнөөдөр ”Дэлхийн гар угаах өдөр”
- 2012-10-15
- Эрүүл мэнд
- 0
Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблей жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглан тэмдэглэж өнгөрүүлсээр таван жил болжээ.
Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблей жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" хэмээн тунхаглан тэмдэглэж өнгөрүүлсээр таван жил болжээ. "Дэлхийн гар угаах өдөр"-ийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл ахуй, хүний экологийн төв, "Эй Си Эф Монгол", Нийслэлийн боловсролын газар, НЭМГ, МУЗН зэрэг байгууллага хамтран "Олон хүүхдэд таван насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая" гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудад ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, олон нийтэд зориулсан арга хэмжээг өчигдөр "Эрх чөлөөний талбай"-д зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр мэдээллийн цэгүүд ажиллаж, сурталчилгааны материал тарааж, саван түгээлээ. Мөн гap угаах бүжгийг хийсэн нь олон хүний сонирхлыг ихэд татсан юм.
Сэтгэгдэл (0)