Халдвар авсан сурагчид гэрээр эмчлүүлж байна

Үдийн цайнаасаа хордсон “Орчлон” сургуулийн сурагчид гэрээр эмчлүүлж байна. Тэд өнгөрсөн баасан гаригт гэдэс нь базалж, дотор муухай оргисон гэсэн шалтгаанаар ХӨСҮТ-д хү- ргэгдсэн юм. Тухайн үед үзлэг хийсэн эмчийн хэлснээр тус эмнэлэгт “Орчлон” сургуулийн хоёр хүүхэд очсон бөгөөд тэд хоолны хордлогын эхний шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлэхээр болсон байна.
Үдийн цайнаасаа хордсон “Орчлон” сургуулийн сурагчид гэрээр эмчлүүлж байна. Тэд өнгөрсөн баасан гаригт гэдэс нь базалж, дотор муухай оргисон гэсэн шалтгаанаар ХӨСҮТ-д хү- ргэгдсэн юм. Тухайн үед үзлэг хийсэн эмчийн хэлснээр тус эмнэлэгт “Орчлон” сургуулийн хоёр хүүхэд очсон бөгөөд тэд хоолны хордлогын эхний шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлэхээр болсон байна. Хүүхдүүд хоёр хоног эмчлүүлээд бие нь гайгүй болсон тул тэднийг гэрээр эмчилгээ хийлгэхээр гаргажээ.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгч байгаа мэдээллээр “Орчлон” дунд сургуулийн 200 гаруй хүүхдээс шинжилгээ авснаас 16 нь гэдэсний халдварт нянгаас болж өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авсан байна. Гэхдээ энэ ч нь эцсийн хариу биш бөгөөд шинжилгээний хариу долоо хоногийн сүүлээр гарах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (180.235.177.65)

    2012-10-18

    shar uvchin garsan gesen unen yumuu humuus yriad baihin oros 3 bas deer n tumur zamd bga hyatad surguul geed olon surguulig yriad baihin

  • zochin (46.126.75.21)

    2012-10-16

    nogoo surhii unetei saihan geed surguuli ni ingej baihad odoo oor heleh ch ug alga arai denduu yumaa