Эрүүл мэндийн салбарынхан тэмцэл хийнэ

Улс орны тэргүүлэх албарын нэг болох Эрүүл мэндийн салбарынхны талаар авч хэрэгжүүлэх гэж байсан томоохон асуудал болох
Улс орны тэргүүлэх албарын нэг болох Эрүүл мэндийн салбарынхны талаар авч хэрэгжүүлэх гэж байсан томоохон асуудал болох Засгийн газрын 150-дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхлээгүй байхад нь хүчингүй болгох гэж байгаа явдлыг эсэргүүцэн Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газар, ЭМЯ, Сангийн яамдуудад шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Монгол улсын засгийн газрын “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай” 150-дугаар тогтоол батлагдаад 2013 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр шийдвэр гаргасан боловч 2013 оны нэгдсэн төсвийн урьдчилсан хэлэлцүүлгээр МУ-ын төсвийн зарлага хэт их байгаатай холбогдуулан 150-дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай яригдаж эхэлжээ. Эмч нар хэлэхдээ: энэ тогтоол хэдийгээр өмнөх засгийн газрын үед гарсан тогтоол хэдий ч сүүлийн 20 жилд хийгдэж чадаагүй шинэчлэл төдийгүй, өнгөрсөн 4 жил эмч нар тэмцэж байж гаргуулсан тогтоолыг ямар нэгэн улс төрийн өнцгөөс биш салбарын ажиллагсадын нийгмийн  асуудлыг шийдсэн тогтоол гэдэг өнцгөөс харахыг хүслээ. Мөн үеэр ЭМЯ болон МУ-ын Ерөнхий сайдад хандаж үзсэн боловч одоо хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй гэдгийг ч хэлж байлаа. Тус тогтоолын агуулга нь: эрүүл мэндийн салбарын хортой, хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажилтнуудад хэвийн бус нөхцлийн нэмэгдэл олгох, бусад салбаруудад олгодог үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгох тухай юм.

Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • emch nar (182.160.42.117)

    2012-10-17

    Litsenz n bidend yamr ch xeregguizuvxun mungunii biznes bolson bnauuniig boliulax talaar tur zasag anxaaraldaa avna gej bodoj bna

  • IRGEN (182.160.42.117)

    2012-10-17

    LITSENZ BIZNES BOLJEEBOLIULAX XEREGTEIDIPLOMNII XEREG ALGA

  • zochin (182.160.42.117)

    2012-10-17

    eruul mendiin yam emnelegiin ajilchdiin litsenz olgox ajil deer anxaarmaar yumsurguuli tugssun diplomoor ajil mergejlee urgeljluulj yavax btal litsenz metiin mungunii luivariig boliulax xeregtei bnaa