“Орчлон”-гийн сурагчдаас цусан суулга өвчний нян илэрчээ
- 2012-10-19
- Эрүүл мэнд
- 0
“Орчлон” сургуулийн хүүхдээс гэдэсний цусан суулга өвчин үүсгэгч нян илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 10-нд Сүхбаатар дүүргийн VII хороо, Залуучуудын гудамжинд байрлах “Орчлон” дунд сургуулийн 338 сурагч үдийн цайндаа хордон дөрөв нь ХӨСҮТ-д хүргэгдсэн юм. 

“Орчлон” сургуулийн хүүхдээс гэдэсний цусан суулга өвчин үүсгэгч нян илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 10-нд Сүхбаатар дүүргийн VII хороо, Залуучуудын гудамжинд байрлах “Орчлон” дунд сургуулийн 338 сурагч үдийн цайндаа хордон дөрөв нь ХӨСҮТ-д хүргэгдсэн юм. Тэд одоогийн байдлаар эмнэлгээс гарч өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Цусан суулгаар өвчилсөн хүүхдүүд эмнэлгээс гарч болдог ч халдвар үүсгэгч нян нь хүний биед үлдэж, архаг нян үүсгэгч, архаг халдвартай болох тохиолдол байдаг гэнэ. Тиймээс хүүхдүүийг сарын турш эмчийн хяналтад байлгаж, шинжилгээ аваад өвчний нян илрээгүй тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үзэх юм байна.

Сэтгэгдэл (1)
ЗОЧИН (202.9.47.131)
ТИЙМ ШҮҮ