Бага ангийнханд халдварт шарын эсрэг дархлаажуулалт хийнэ
- 2011-11-15
- Эрүүл мэнд
- 0
А вируст гепатит буюу халдварт шарын өвчлөл их байна. Улсын хэмжээнд
бүртгэгдсэн А вируст гепатитийн 28 хувь буюу 2053 нь Улаанбаатарт, 72
хувь нь орон нутагт гарчээ.
А вируст гепатит буюу халдварт шарын өвчлөл их байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн А вируст гепатитийн 28 хувь буюу 2053 нь Улаанбаатарт, 72 хувь нь орон нутагт гарчээ. Халдварт шар өвчний тархалт Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, Улаанбаатарт өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн байна. Энэ нь сургууль хүүхдийн байгууллагын нягтрал их, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ундны ус бохирдсонтой холбоотой аж. Мөн орчин, хөрсний бохирдол, хог хаягдал ихтэй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг нь өвчлөл ихсэхэд нөлөөлж байна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэв. Иймд нийслэл болон өвчний тархалт улсын дундаж хэмжээнээс өндөр байгаа аймгийн 1-5 дугаар ангийнханд халдварт шарын эсрэг дархлаажуулалт хийхээр болжээ. Дархлаажуулалтыг энэ улирлын хичээл эхлэнгүүт хийхээр бэлтгэл хангасан байна. Халдварт шарын эсрэг вакциныг хийлгэхийн өмнө шинжилгээ өгөх хэрэгтэй гэнэ. Учир нь халдварын нууц үе дээ байгаа хүүхдэд дархлаажуулалтUNEN.mn

Сэтгэгдэл (0)