Эрүүл мэндийн сайд Н.Удвал Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийлээ
- 2012-10-23
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдөр
Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийж эрүүл мэндийн салбарт
тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдөр Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулав. Үүний дараа иргэд санал, бодлоо хэлж, эмнэлэгт эм их тасардаг, эмийг гаднаас авчруулдаг, өрхийн эмнэлгийн санхүүг нэмэгдүүлэх зэрэг асуултуудад сайд болон холбогдох мэргэжилтнүүдээс хариулт авлаа. Өрхийн эмнэлгийн төсөв 2012 оныхоос нэмэгдэж байгаа. Харин даатгалаар 410 төрлийн эмийг хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй олгож байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлэв. Улирлын чанартай томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүд эмнэлэгт хэвтэхээс өмнө гэрээр эмчилж эдгээх нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Учир нь хүүхэд эмнэлэгт ирснээр бусдаасаа вирүсийн халдвар авах нь хурдан байдаг байна. Манай эмнэлгүүдэд хангамж дутмаг, хэвтэх шаардлагагүй хүмүүс ихээр хэвтдэг, хэвтэх ёстой хүмүүс хэвтэж эмчлүүлдэггүй, аймаг орон нутагт боловсон хүчний бодлогыг сайжруулах шаардлагатай байгааг сайд хэллээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхэд юу хийх шаардлагатай байгаа талаар тус аймгийн иргэдийн саналыг нь сонссон байна. Үүнд чанартай эмээр үйлчлэх, олон улсын нэршилд байдаггүй эм худалдаалдаг, өрхийн эмнэлгийн санхүүжилт тааруу, анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна гэдгийг ярьж байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг “Нээлттэй хаалга”-ны өдөр зарлах үеэрээ иргэдээс эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санал авсан байна. Энэ үеэр хэвтэж эмчлүүлэхэд дараалал их, хувийн болон улсын эмнэлэгт давхар ажилладаг эмч нарын асуудал, эмч, ажилчдын харилцааны соёл, эм гаднаас авчруулдаг зэрэг асуудлуудыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай гэх мэт саналыг ирүүлжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авахаа сайд илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ интернэт уулзалтад идэвхтэй оролцсон Говь-Алтай аймгийн иргэдэд талархалаа илэрхийлж цаашдаа тус уулзалтыг бүх аймгуудад хийх нь зүйтэй юм гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд ЭМЯ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ интернэт уулзалтад идэвхтэй оролцсон Говь-Алтай аймгийн иргэдэд талархалаа илэрхийлж цаашдаа тус уулзалтыг бүх аймгуудад хийх нь зүйтэй юм гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл (1)
Ирген (122.201.18.131)
Тенег Авгай худал лоозогнодл мань мет дууслаалдаа