Сэтгүүлчид ДОХ-той тэмцэнэ

Энэ онд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлыг Хамтдаа сэргийлье “Таны сонголт бидний ирээдүй”
ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлыг Хамтдаа сэргийлье “Таны сонголт бидний ирээдүй” уриан дор зохион байгуулахаар болжээ. Тиймээс нийгэмд ХДХВ,ДОХ-ын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэх зорилгоор сонин хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг “Оюуны дархлаа” ТББ-аас энэ сарын 10-аас ирэх сарын 20-ны хооронд зарлаж байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг сонин хэвлэл, радио, телевизийн төрлөөр шалгаруулж тус бүр нэг, хоёр, гурав, тусгай байр эзлүүлж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр урамшуулна. Уралдааны талаар 328738 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.

Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)