Иргэд зүү тариур шинэ эсэхийг шалгах эрхтэй

   ХДХВ-ийн халдвар дамжих нэг гол зам нь  нь зүү тариураар дамжих  юм. Сүүлийн үед зүү тариур, ариутгаагүй багаж хэрэгслээс шалтгаалах халдвар ихээхэн гарах болсон.  Эмнэлэгт  үйлчлүүлж буй иргэд нэг удаагийн зүү тариурыг шаардах, шинэ эсэхийг шалгаж байх эрхтэй.
   ХДХВ-ийн халдвар дамжих нэг гол зам нь  нь зүү тариураар дамжих  юм. Сүүлийн үед зүү тариур, ариутгаагүй багаж хэрэгслээс шалтгаалах халдвар ихээхэн гарах болсон.  Эмнэлэгт  үйлчлүүлж буй иргэд нэг удаагийн зүү тариурыг шаардах, шинэ эсэхийг шалгаж байх эрхтэй. Харин манайхны бүрэг , нэрэлхүү хийгээд “араа” бодсон зан нь энэ бүгдийг хэрэгжүүлдэггүй гэнэ. Учир нь  “би дараа ахиад энд ирж үйлчлүүлэхээс хойш, би ахиад энэ эмчээр тариа хийлгэх юм чинь олон юм ярьж уурыг нь хүргэчихвэл дэмий”  хэмээн бодож дуугүй хүлцэнгүйгээр үйлчилгээгээ аваад өнгөрдөг гэх.
Харин энэ бүхний цаана  “нуухаа авхуулах гээд нүдээ сохлуулах” гэдэг шиг аймшигт халдвар аваад хоцрох нөхцөл та бидэнд ойрхон байна. Иймээс иргэд эмнэлэгт очихдоо юунаас ч  эмээлгүйгээр зүү тариур,  багаж хэрэгслийг заавал шинээр нь шаардаж өөрийн нүдэн дээр задлуулах хэрэгтэй гэдгийг хэлэх байна. Таны эрүүл мэнд таны л гарт.
Манай орон ХДХВ, ДОХ-ын халдварын тархалт багатай оронд тооцогдож байсан бол харин одоо дунд тархалттай орны тоонд орох болсныг  мэргэжилтнүүд хэллээ. Учир нь бэлгийн цөөнх буюу  эрэгтэйчүүд эрэгтэйчүүдтэйгээ бэлгийн харьцаанд орох (ЭБЭ), эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ) -дийн халдвар 5 % хүрэхгүй байсан бол одоо 8 %-д хүрч буйг хэллээ. ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх хамгийн найдвартай бөгөөд энгийн арга нь  үнэнч байх, тэвчих, бэлгэвч хэрэглэх юм.

Харьцангуй нээлттэй, эрх чөлөөтэй, хөгжиж буй үед амьдарч буй та бидэнд ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Энэхүү халдварын талаарх ойлголт, дамжих, үл дамжих нөхцлийн талаар мэдье гэвэл ёстой л “хаа сайгүй” байна. Гагцхүү та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг л бол шүү дээ.


Т.Далай

Эх сурвалж: emch.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.26.5)

    2012-10-25

    tiish dee unen manaihan uursduu ih sonin humuus