II амаржих газрын хашаанд ухсан нүхийг битүүлэхээр болжээ

    Нийслэлийн II амаржих газрын урд хэсэгт “Мейн ланд” компани барилга барьж, дулааны шугамаа амаржих газрын хашаан дотор татсанаас маргаан үүсээд байгаа. Эл байдалтай Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр танилцжээ. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, МХЕГын мэргэжилтнүүд хамт явж асуудлыг хэлэлцээд барилгын шугам тавихаар ухсан нүхийг битүүлэн, тус газарт ариутгалыг сайтар хийхийг сануулсан байна.

    Нийслэлийн II амаржих газрын урд хэсэгт “Мейн ланд” компани барилга барьж, дулааны шугамаа амаржих газрын хашаан дотор татсанаас маргаан үүсээд байгаа. Эл байдалтай Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр танилцжээ. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, МХЕГын мэргэжилтнүүд хамт явж асуудлыг хэлэлцээд барилгын шугам тавихаар ухсан нүхийг битүүлэн, тус газарт ариутгалыг сайтар хийхийг сануулсан байна. Түүнчлэн төрөлт ихтэй байгаа энэ үед хүн амын хамгийн чухал хэсэг болох эх, хүүхдийн эрүүл мэндийг хариуцдаг төрөх эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах хэрэгтэйг салбарын сайд үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлжээ. Мөн эмнэлгийн дотор ариутгал хийж, энэ долоо хоногт бүх ажлаа дуусгах сануулгыг барилга захиалагч компанид өгч үүнээс гарах нийт зардлыг барилга захиалагч тал хариуцахаар болжээ.

М.БОЛД



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)