“Нонг Шим” бэлэн хоолноос хорт бодис илэрчээ

    Солонгосын “Нонг шим” корпорацийн бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бен зопирен бодис илэрснээр худалдаанд гаргахыг хориглосон шийдвэрийг ШӨХТГ-аас гаргажээ. Нонг шим бэлэн гоймонг Монголд Хятадын Шэньян муж дахь салбар үйлдвэрээс “Green city” компани оруулж ирдэг аж.
Солонгосын “Нонг шим” корпорацийн бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бен зопирен бодис илэрснээр худалдаанд гаргахыг хориглосон шийдвэрийг ШӨХТГ-аас гаргажээ. Нонг шим бэлэн гоймонг Монголд Хятадын Шэньян муж дахь салбар үйлдвэрээс “Green city” компани оруулж ирдэг аж.

    Тиймээс асуудлыг яаралтай шийдэхийн тулд холбогдох газрууд ажлын хэсэг байгуулжээ. Албаны мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлэн уг гоймонг томоохон захуудаас эргүүлэн татахаар зэхэж байгаа аж. Өмнө нь уг гоймонг үргүйдэлд хүргэдэг хорт бодис агуулсан хэмээн хэсэг шуугиж байв. Энэ талаархи албан ёсны мэдээллийг ШӨХТГ-аас өнөөдөр хэрэглэгчдэд өгөх юм байна.






    Солонгосын “Нонг шим” корпораци нь 1965 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Америк, Хятад, Япон зэрэг Ази, Европын 80 гаруй улсад өөрийн салбараа нээжээ. Шэньян мужийн “Нонг шим” үйлдвэр нь Монголоос гадна ХонКонг, Сингапурт гоймонгоо импортолдог аж. Бэлэн хоолны шошгон дээрх найрлагад улаан буудайн гурил, цардуул, дал модны тос, давс, калийн карбонат, хатаасан кимчи, лууван, хөлдөөж хатаасан эрдэнэ шиш, сармис зэргийг агуулдаг хэмээн бичсэн байдаг байна.






    Өмнө нь хэд хэдэн эрдэмтэд “Нонг шим” корпорацийн бэлэн хоолны найрлагад хүний эрүүл мэндэд хортой бодис агуулагддаг хэмээн хэл ам хийж байжээ. Хэрэв Хятадын “Нонг шим” группын бэлэн хоол хорт бодис агуулсан нь албан ёсоор батлагдвал Солонгосын төв салбарынх нь нэр хүнд унаж, хувьцаа нь буурч эхлэх нь лавтай. Тус корпораци 2015 он хүртэлх эрхэм зорилгодоо хэрэглэгчийн эрүүл мэндийг бүхнээс чухалчилна хэмээн тодотгожээ.







Ц.ТУНГАЛАГ



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • 9523 (202.9.47.134)

    2012-11-03

    ЖИШЭЭ ДУРДАХАД

  • 9522 (202.9.47.134)

    2012-11-03

    ЖИШЭЭ ДУРДАХАД МӨНХ-СУВРАГАМИНИЙ ДЭЛГҮҮРМАРКО ПОЛОЖОТРООРГИЛОК

  • 9521 (202.9.47.134)

    2012-11-03

    ЭНЭ БЭЛЭН ГОЙМОНГ ЗАРДАГ ДЭЛГҮҮР МАНАЙ ДҮҮРЭГТ БАЙДАГ ШҮҮ

  • 9520 (202.9.47.134)

    2012-11-03

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДАА НАР АЖИЛАА ХИЙГЧЭЭ АМГЛАН ТАЙВАН ХОНИЕ ГЭСЭН Ч 2 ӨДӨР УНТАЛГҮЙ ШҮҮ

  • 11 (182.160.1.149)

    2012-10-31

    10-р хороололд миний захын ар талд байдаг 5 давхар цагаан орон сууцны дунд байдаг ИХ ХОРГО х vнсний дэлг v vрт дандаа хугацаа нь дууссан б vтээгдэх v vн v vд зардаг Мөн Нонг Шимийн гоймонгууд бас зарагдаж байна лээ Х vм v vс худалдан авч хордохоос өмнө Баянгол д v vргийн мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээчээ Бас орой vдэш шөнийн цагаар дандаа нууцаар архи зарж орон сууцны х vм v vсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг

  • demii (180.235.178.5)

    2012-10-31

    uu zolig gej huuhduud teriig cini baingal avch iddegshdee yasan aimashigtai ym be hutad solongos bugdiig ni haaj dampuuruulval taarna

  • (202.55.191.57)

    2012-10-29

    bi idej baisan yum baina

  • ЗОЧИН (202.9.47.133)

    2012-10-29

    ТИЙМ