Чихрийн шижингээр өвчлөгсдийн нас залуужжээ
- 2011-11-15
- Эрүүл мэнд
- 0
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо.
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМШУИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ хамтран “Чихрийн шижин өвчний эсрэг нэгдэцгээе” уриан дор жагсаал зохион байгуулсан юм. Таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эл өвчнөөр өвчлөн, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж буй 7000 гаруй өвчтөн манай улсад байдаг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо ихсэхийн зэрэгцээ нас нь залуужих болжээ. Иймээс өвчнийг эрт илрүүлэх, өвчилсөн иргэдийн тоог гаргах зорилгоор ЭМЯ, Монголын мянганы сорилтын сан хамтран нийт иргэдийн дунд шинжилгээ хийхээр болсон байна. Учир нь, чихрийн шижин өвчнөөр 35-аас дээш насны таргалалт ихтэй хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд таргалалттай хүмүүсийн 80-90 хувь нь эрсдэлтэй бүлэгт багтдаг болохыг тогтоожээ. Гэхдээ уг өвчнийг урьтал үед нь оношилбол бүрэн эдгэрэх боломжтой юм. Хамгийн гол нь манай иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тэр бүр хамрагддаггүй, ихэвчлэн хүндэрсэн үедээ эмч нарт ханддаг байна. Тухайлбал, ам их хэмжээгээр цангаж, ойр ойрхон эвшээлгэх, амархан ядрах, огцом жин хаях зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах нь дийлэнх. Энэ мэт шинж тэмдэг илэрсэн өвчтөнд шинжилгээ хийхэд хамгийн багадаа таван жил эл өвчнөөр өвчилсөн болох нь илэрдэг байна. Иймээс “Чихрийн шижин өвчний эсрэг нэгдэцгээе” уриан дор зохион байгуулсан жагсаалын үеэр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг зөвлөсөн. Таргалалттай болон хэвийн жинтэй иргэд жилд нэг удаа шинжилгээнд хамрагдан цусан дахь сахарын хэмжээгээ тогтоолгох ёстой аж. Ер нь зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар урьдчилан сэргийлж чадна хэмээн зөвлөсөн юм. Харин хожуу үе буюу 20-30 жилийн дараа өвчнийг оношилсон тохиолдолд эдгэрэх боломжгүй байдаг аж. Үүгээр зогсохгүй тухайн хүн хараагүй болох, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, хөл гараа тайруулах цаашлаад амь насаа алдах аюул ч отож байдгийг анхааруулсан юм. Мөн эл өдөр цагаан малгай, цагаан цамцаар ижилсэн цэнхэр бөмбөлөг барьсан залуус Сүхбаатарын талбайд цагариг үүсгэн жагссан юм. Цэнхэр өнгө, дугуй цагариг нь энэ өвчний эсрэг нэгдэх билэг тэмдэг юм. Аймаг болон нийслэлийн дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд энэ өдөр өвчнийг эрт илрүүлэх иргэдийг шинжилгээнд хамруулах өдөрлөгийг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар чихрийн шижин өвчний хамгийн их тархалттай улс орны тоонд Хятад, Энэтхэг багтдаг бөгөөд олон улсын хэмжээнд 200 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилж, минут тутамд хоёр хүн чихрийн шижин өвчнөөр оношлогдон нэг хүн амь насаа алддаг болохыг ДЭМБ-аас тогтоожээ.
UNEN,mn
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМШУИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ хамтран “Чихрийн шижин өвчний эсрэг нэгдэцгээе” уриан дор жагсаал зохион байгуулсан юм. Таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эл өвчнөөр өвчлөн, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж буй 7000 гаруй өвчтөн манай улсад байдаг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо ихсэхийн зэрэгцээ нас нь залуужих болжээ. Иймээс өвчнийг эрт илрүүлэх, өвчилсөн иргэдийн тоог гаргах зорилгоор ЭМЯ, Монголын мянганы сорилтын сан хамтран нийт иргэдийн дунд шинжилгээ хийхээр болсон байна. Учир нь, чихрийн шижин өвчнөөр 35-аас дээш насны таргалалт ихтэй хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд таргалалттай хүмүүсийн 80-90 хувь нь эрсдэлтэй бүлэгт багтдаг болохыг тогтоожээ. Гэхдээ уг өвчнийг урьтал үед нь оношилбол бүрэн эдгэрэх боломжтой юм. Хамгийн гол нь манай иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тэр бүр хамрагддаггүй, ихэвчлэн хүндэрсэн үедээ эмч нарт ханддаг байна. Тухайлбал, ам их хэмжээгээр цангаж, ойр ойрхон эвшээлгэх, амархан ядрах, огцом жин хаях зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах нь дийлэнх. Энэ мэт шинж тэмдэг илэрсэн өвчтөнд шинжилгээ хийхэд хамгийн багадаа таван жил эл өвчнөөр өвчилсөн болох нь илэрдэг байна. Иймээс “Чихрийн шижин өвчний эсрэг нэгдэцгээе” уриан дор зохион байгуулсан жагсаалын үеэр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг зөвлөсөн. Таргалалттай болон хэвийн жинтэй иргэд жилд нэг удаа шинжилгээнд хамрагдан цусан дахь сахарын хэмжээгээ тогтоолгох ёстой аж. Ер нь зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар урьдчилан сэргийлж чадна хэмээн зөвлөсөн юм. Харин хожуу үе буюу 20-30 жилийн дараа өвчнийг оношилсон тохиолдолд эдгэрэх боломжгүй байдаг аж. Үүгээр зогсохгүй тухайн хүн хараагүй болох, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, хөл гараа тайруулах цаашлаад амь насаа алдах аюул ч отож байдгийг анхааруулсан юм. Мөн эл өдөр цагаан малгай, цагаан цамцаар ижилсэн цэнхэр бөмбөлөг барьсан залуус Сүхбаатарын талбайд цагариг үүсгэн жагссан юм. Цэнхэр өнгө, дугуй цагариг нь энэ өвчний эсрэг нэгдэх билэг тэмдэг юм. Аймаг болон нийслэлийн дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд энэ өдөр өвчнийг эрт илрүүлэх иргэдийг шинжилгээнд хамруулах өдөрлөгийг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар чихрийн шижин өвчний хамгийн их тархалттай улс орны тоонд Хятад, Энэтхэг багтдаг бөгөөд олон улсын хэмжээнд 200 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилж, минут тутамд хоёр хүн чихрийн шижин өвчнөөр оношлогдон нэг хүн амь насаа алддаг болохыг ДЭМБ-аас тогтоожээ.UNEN,mn

Сэтгэгдэл (0)