Салхин цэцэг өвчний тохиолдол багасчээ
- 2012-11-06
- Эрүүл мэнд
- 0
Улсын хэмжээнд он гарсаар салхин цэцэг өвчний 1881 тохиолдол бүртгэгдсэн дүн мэдээ гарчээ. Энэ нь 10 000 хүн амд 6.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувь, сүүлийн таван жилийн дунджаас 1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин нийт халдварт өвчний дотор салхин цэцэгийн өвчлөл 5.8 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд он гарсаар салхин цэцэг өвчний 1881 тохиолдол бүртгэгдсэн дүн мэдээ гарчээ. Энэ нь 10 000 хүн амд 6.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувь, сүүлийн таван жилийн дунджаас 1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин нийт халдварт өвчний дотор салхин цэцэгийн өвчлөл 5.8 хувийг эзэлж байна. Баянхонгор, Булган, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлт дээгүүр өвчлөлтэй байгаа бол Баян-Өлгий аймагт өвчлөл бүртгэгдээгүй байгаа юм байна.

Улсын хэмжээнд он гарсаар салхин цэцэг өвчний 1881 тохиолдол бүртгэгдсэн дүн мэдээ гарчээ. Энэ нь 10 000 хүн амд 6.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувь, сүүлийн таван жилийн дунджаас 1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин нийт халдварт өвчний дотор салхин цэцэгийн өвчлөл 5.8 хувийг эзэлж байна. Баянхонгор, Булган, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлт дээгүүр өвчлөлтэй байгаа бол Баян-Өлгий аймагт өвчлөл бүртгэгдээгүй байгаа юм байна. Салхин цэцэг нь Херпес вирусээр үүсгэгддэг, ихэвчлэн хүүхдүүдэд зонхилон тохиолддог, цэврүүт тууралтаар илэрдэг халдварт өвчин юм. Салхин цэцэгээр өвчилсөн байдлыг авч үзвэл сурагч 22.1, цэцэрлэгийн хүүхэд 24.4, гэрт 25.9, оюутан 10.7 хувь нь эзэлсэн талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн албанаас мэдээллээ. Өвчлөгсдийн 35.5 хувь нь өвчтөнөөс агаар дуслын болон ахуйн замаар халдвар авчээ.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)