”Биеэ үнэлэхийн ухаан”” ном шуугиан тарьж байна
- 2012-11-07
- Эрүүл мэнд
- 0
“Сэтгэшгүй” эмнэлэгийн их эмч, С.Хүрэлбаатар. Ховсын шинжлэх ухааныг Монголын эрдэмтэн мэргэд, нөлөө бүхий хүмүүст таниулах гэж амьдралынхаа 20 гаруй жилийг “үрж” байгаа С.Хүрэлбаатар эмчийг харин манай урд хойд хөршийнхөн тэр дундаа дэлхийн шинжлэх ухааны академи хүлээн зөвшөөрч хамгийн өндөр шагналаа өгсөн түүхтэй.

Монголын анагаах ухаан, төр засгийн өндөрлөгүүдээс түрүүлээд Монголын ховсын шинжлэх ухааны тухай номоо герман хэл дээр хэвлүүлж Германы нэртэй “Von Goethe Holding” ХК-ийн хэвлэлийн компанитай хамтран Швейцарь, Герман, Австрийн зах зээл дээр түгээгээд байгаа тэрээр удахгүй англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
Харин нэгэн шинэхэн мэдээ дуулгахад С.Хүрэлбаатар эмч “Ярилцлага, нийтлэл, “Дурлалын өшөө авалт”, “Биеэ үнэлэхийн ухаан”, “Дурлал үгүй хайр”, “Монголын ховс, био орон зайн өвчлөл” зэрэг таван номоо уншигч олон түмэндээ хүргэж байгаа бөгөөд Монголын утга зохиол шүүмжлэгч нараас өндөр оноо авсан байна.
Ч. Батцэцэг

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(180.149.78.19)
Ih medlegtei ah shuu. ajild ni amjilt husie.