Эцэг эхчүүдэд өрхийн эмч нар зөвлөгөө өгнө

Өнөөдөр Италийн АЙФО төрийн бус байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10.00 цагт сургалт зохион байгуулна.
Өнөөдөр Италийн АЙФО төрийн бус байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10.00 цагт сургалт зохион байгуулна. Уг сургалтанд тархины саажилттай хүүхдүүдтэй хэрхэн харилцах, асрах гэсэн сэдвийн хүрээнд явагдах бөгөөд эцэг эхчүүд болон өрхийн эмч нар оролцох боломжтой юм. Италийн төрийн бус АИФО байгууллага нь Сэргээн засах үндэсний төвтэй нягт хамтран ажиллдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд хөлөө олоход нь туслах сургалтуудыг байнга зохион байгуулдаг аж.

Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)