ДОХ-ын вирус тээгчдийн тоо дахин хоёроор нэмэгджээ
- 2012-11-12
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ийн 116 дахь тохиолдол илэрсэн талаар албаныхан мэдээлж байсан бол энэ тоо дахин хоёроор нэмэгджээ
Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ийн 116 дахь тохиолдол илэрсэн талаар албаныхан мэдээлж байсан бол энэ тоо дахин хоёроор нэмэгджээ. ХДХВ тээгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт нэгээр нэмэгдэж 116 болсон бол өвчтөний тоо дахин хоёроор нэмэгдсэн байна. ХДХВ-ийн 117 дахь тээгчээр 40-45 насны эмэгтэй бүртгэгджээ. 11 сарын 2-нд эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулах зорилгоор өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ийн халдвар илэрч, онош нь батлагдсан байна. Одоогоор вирус тээгч эмэгтэйн биеийн байдал нь сайн байгаа аж. Харин хоёр дахь тохиолдол нь энэ сарын 5-нд ХӨСҮТ-ийн сан дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандан үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн вирус илэрсэн нь батлагджээ. ХДХВ-ийн 118 дахь тохиолдлоор бүртгэгдсэн үйлчлүүлэгч 25-29 настай эрэгтэй хүн гэнэ. Халдвар тээгчдийг эмнэлэгийн хяналтад авсан бөгөөд тархвар судлалын ажил хийгдэж байна гэж эх сурвалж мэдээллээ.



Сэтгэгдэл (1)
Zochin (109.174.139.135)
Uvchin ilersen by edgeer hymyysiin bie..n bdal yamar bdag talaar medeeleech. Uvchtei bolood bie ni yaj bna, heden jil bolood yaj hynderdeg, endsen hun bga eseh...