Ханиад томууны вакцин хийж байна
- 2012-11-13
- Эрүүл мэнд
- 0
Сүүлийн үед ханиад томуу өвчний дэгдэлт огцом нэмэгдэж байгаатай
холбогдуулан ханиад томуунаас сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын
дархлаажуулалтын кабинетэд хийж эхэлжээ
Сүүлийн үед ханиад томуу өвчний дэгдэлт огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан ханиад томуунаас сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийж эхэлжээ. Вакцинд 14-өөс дээш насныханд 10000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж байна. Харин эрүүл мэндийн салбарынхан, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад В H3N2 вирусын эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа юм. Зургаан сартай болон түүнээс дээш насны хүүхдүүд бусад вакцинд хамрагдсан бол томуугийн эсрэг вакциныг тарилгад хамрагдсанаас хойш сарын дараа хийлгэнэ. Вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүс ханиадгүй хүрээгүй байх ёстой, учир нь тус вакциныг хийлгэснээс хойш 10-20 хоногийн дотор дархлаа тогтдог аж.



Сэтгэгдэл (1)
(202.5.201.12)
lavlah utas shurmus bnuu heregtei medeelel murtluu delgerngui medeedlel avah holboosiig n tavij bldaa