“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр

Өнөөдөр “Чихрийн шижинтэй өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр тохиож байна.Өнөөдөр “Чихрийн шижинтэй өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр тохиож байна. Дэлхий дээр энэ оны байдлаар 246 сая хүн чихрийн шижин өвчин /ЧШӨ/-өөр өвчлөөд байгаа бөгөөд 2025 он гэхэд энэ тоо 380 саяд хүрэх магадлалтай хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна.

Жил бүр ЧШӨ-өөр долоон сая хүн өөрөөр хэлбэл 10 секунд тутам хоёр хүн шинээр оношлогдож, найман секунд тутам ЧШӨ-өөс болж нэг хүн нас барж байна. Монгол Улсад 1999 онд нийт хүн амын дунд ЧШ-ийн тархалт гурван хувь, өвчний урьдал байдалтай буюу амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол ЧШӨ үүсэх магадлалтай 9,8 хувь хүн байсан бол 2011 онд чихрийн шижин өвчтэй 8.2, урьдал байдалтай хүн 12.2 хувь болж нэмэгдсэн нь манай оронд энэхүү өвчлөлийн тархалт асар хурдацтай явагдаж байгаагийн илрэл юм.

Иймд ЧШӨ-нөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах зорилгоор “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ жил “Ирээдүйгээ хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin1 (74.52.154.146)

    2012-11-14

    Ardchilsan nam zaluusiig bohir uls tordoo tatan oruulahaa bolimoor yum zaluusaa ardchilaltai nas chatsuu baigaa chin huvi tavilan bish shuu dee.28

  • zochin0 (74.52.154.146)

    2012-11-14

    DDISH TV Company TV9 bolon TV5 televizuudiig haagui gedgee alban ysoor medegdeed bhad ardchilsan namiinhan ter tusmaa hurgan darga boloh Altankhuyag buh buruug DDISH TV company ruu oruulj medegdel hiiseer bhiin ichidgui yu, uu Odoo ene chin arai dendenee82

  • Chinggis Khaan8 (74.52.154.146)

    2012-11-14

    Ah duu, torliin humuusee ondor alban tushaald tomilson huniig 20 tashuurdaj tsol hergem, erh yambiig huraaj bai... Ih zasag huulias100