Японы эмч нар үнэгүй оношилгоо хийнэ
- 2012-11-14
- Эрүүл мэнд
- 0
Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нар сайн дурын эмчилгээний баг бүрдүүлэн манай улсад ажилласаар иржээ
Ирэх даваа гаригаас Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн сайн дурын эмчилгээний баг манай улсад ажиллана. Мөн үеэр “HEART SAVING PROJECT (HSP)” нэр дор үйл ажиллагаа явуулдаг уг сайн дурын багийнхан найман сард тэдний оношлогоонд хамрагдсан, эмчийн хяналтад байгаа 30 гаруй өвчтөнийг үзэж эмчилгээ хийх аж. Өдгөө хот, хөдөө орон нутгийн 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийн, 338 гаруй өвчтөнд зүрх сэтгүүрдэх аргаар зүрхний эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна. Дашрамд дурдахад тус эмч нар манай улсад 11 дэхь жилдээ ажиллаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)