Японы эмч нар үнэгүй эмчилгээ хийнэ
- 2012-11-16
- Эрүүл мэнд
- 0
Энэ сарын 19-27-ны хооронд Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний
Энэ сарын 19-27-ны хооронд Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний баг Монгол Улсад зүрхний гажиг болон, зүрхний цооролтой хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх гэж байна. 11 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллага нь хот, хөдөө орон нутгийн нийт 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийн, 338 гаруй өвчтөнд зүрх сэтгүүрдэх аргаар зүрхний эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ. Тус байгууллага нь "Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв", "Шастины Нэрэмжит Нэгдсэн эмнэлэг"-тэй гэрээ байгуулан ажиллаж, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зүрх судасны тасгийн эмч нарын хяналтанд байдаг өвчтөнүүдэд эмчилгээ хийдэг юм байна. Энэ удаад зөвхөн наймдугаар сард эмчилгээний багийн оношлогоонд хамрагдаж, эмч нарын хяналтанд байгаа эмчилгээ хийлгэхээр төлөвлөгдсөн 30 гаруй өвчтөнд эмчилгээ хийхээр болжээ.



Сэтгэгдэл (3)
ww (49.0.162.192)
xaaana yu, boloo
zochin58 (74.52.154.146)
Ardiin namiig ard tumen demjdeg, Ardchilsan namiig avtomat mashin demjdeg... Unen gj ene dee83
zochin35 (74.52.154.146)
Ardchilsan nam alna, hyadna, halna, solino, shinechlene, horino, buulgana, nuraana... Heldeg hiideg zuil ni eroosoo l ene Shinechleliig ingej ch hiideggui bhaa98