“Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийн өргөтгөл нээгдлээ
- 2012-11-16
- Эрүүл мэнд
- 0
БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн төв Пунсаван хот дахь "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлэгийн шинэ өргөтгөлийн нээлтийн ёслол боллоо
БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн төв Пунсаван хот дахь "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлэгийн шинэ өргөтгөлийн нээлтийн ёслол боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд Т.Жанабазар, БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд Др. Проф. Эксаванг Вонгвичит зэрэг албаны хүмүүс оролцов. "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлгийг Монгол Улсын Засгийн газрын тусламжаар 1984 онд барьж байгуулан ашиглалтад оруулсан байна. Энэхүү эмнэлэг нээгдсэнээс хойш тус эмнэлэгт монгол эмч нар ажиллаж ирсэн. Энэ жил томилолтын хугацаа нь дуусч буй эмч Л.Долгоржав, Н.Алтанцэцэг, Ц.Хонгорзул нарын ажлын амжилт, Лаосын боловсон хүчин бэлтгэх, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Лаосын Засгийн газар Хөдөлмөрийн медаль, Засгийн газрын жуух бичиг зэрэг шагналаар шагнав.



Сэтгэгдэл (2)
zochin66 (74.52.154.146)
Ardiin namiig ard tumen demjdeg, Ardchilsan namiig avtomat mashin demjdeg... Unen gj ene dee54
zochin21 (74.52.154.146)
Ardchilsan nam alna, hyadna, halna, solino, shinechlene, horino, buulgana, nuraana... Heldeg hiideg zuil ni eroosoo l ene Shinechleliig ingej ch hiideggui bhaa31