Хийж буй ажлаасаа стресстээд байна уу
- 2012-11-19
- Эрүүл мэнд
- 0
Хүн стресстэхэд даралтыг ихэсгэдэг, судас, булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд хүний биед гарч ирдэг. Хүн удаан хугацаагаар ингэж явбал өвчин тусна. Та стресст орохгүйг хичээх, орлоо стрессээс даруйхан ангижрах хэрэгтэй.
Хүн стресстэхэд даралтыг ихэсгэдэг, судас, булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд хүний биед гарч ирдэг. Хүн удаан хугацаагаар ингэж явбал өвчин тусна. Та стресст орохгүйг хичээх, орлоо стрессээс даруйхан ангижрах хэрэгтэй.


Хүн стресстэхэд даралтыг ихэсгэдэг, судас, булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд хүний биед гарч ирдэг. Хүн удаан хугацаагаар ингэж явбал өвчин тусна. Та стресст орохгүйг хичээх, орлоо стрессээс даруйхан ангижрах хэрэгтэй. Стрессээс ангижрах хамгийн шилдэг зам нь биеийн хүчний дасгал хийх юм. Теннис эсвэл их гүйдэг, хөлөрдөг тоглоом тоглох хэрэгтэй. Өдрийн турш хуримтлагдсан бодисоо ийм замаар зарцуулах нь шилдэг арга яалт ч үгүй мөн. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд ороход хүний бие хүчний дасгал хийж байгаа мэт энерги зарцуулдаг.
Бас нэг сайн арга нь секс хийх. Сексийн үед хүний тархинд биед таатай мэдрэмж төрүүлдэг эндорфин зэрэг бодис ялгардаг. Ер нь х үн бие махбод сэтгэл санаа, оюун ухаанаа ч дасгалжсан чадавхитай байлгаж чадах юм бол стресст өртөх нь гайгүй байдаг. Өртлөө ч даван туулах чадвартай. Мөн иогийн дасгалууд хийж бясалган стрессээс ангижирч болох юм.
Эмэгтэйчүүд ажлаа тараад гэрээ цэвэрлэж шалаа угаагаад стрессээс ангижирчихдаг гэдэг. Хүн бүр өөр бодолтой л байдаг байх. Гэхдээ шалаа хэр их кайфтай угаахаас л шалтгаална. Тэрнээс өдөржин ажиллачихаад одоо ингээд гэрийн ажилтай зууралдах гэж гээд бухимдаад байвал биед үүссэн бодисын хэмжээ өсөөд явчихна.
Ер нь ямар ч ажил хийсэн тухайн ажилдаа сонирхолтой, хүсэл таашаалтай л байхгүй бол өдөр тутамд хийдэг жирийн ажлаасаа ч стрессдэх нь элбэг. Харин эерэгээр бодож байвал огт өөр. Байнга стресстээд байх юм бол амархан хөгширч, үрчийсэн, ууртай амьтан л болж хувирна. Тиймээс хийж буй ажилдаа эерэг бодолтой, үр дүнтэй хийж байвал биед сайнаар нөлөөлж харин ч таашаал авах болно.
Эх сурвалж: www.emch.mn


Сэтгэгдэл (0)