Д.Оюунчимэг: Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгоно
- 2012-11-20
- Эрүүл мэнд
- 0
ЭМЯ-ны төрийн захиргааний удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгтэй
уулзаж эрүүл мэндийн салбарын сонирхлын зөрчлийн талаар тодрууллаа.
ЭМЯ-ны төрийн захиргааний удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгтэй уулзаж эрүүл мэндийн салбарын сонирхлын зөрчлийн талаар тодрууллаа.
-Сонирхлын зөрчил ямар үйлчилгээнд ихэвчлэн гардаг юм бэ. Үүнийг яаж шийдэх ёстой юм бол?
-Сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал үйлчлүүлэгч, ард иргэдийн дунд тархмал ойлголтууд нэлээдгүй байдаг. Тухайлбал эмнэлэг, эмнэлгийн салбараар үйлчлүүлэхэд чирэгдэл, хүлээлт ихтэй, гар хардаг, үйлчилгээний төлбөр тодорхой биш, зан харилцаа муутай гэх мэтчилэн зөрчлүүд их яригддаг. Тиймээс шинэчлэлийн суурь ажлын хүрээнд хамгийн анхаарлын төвд буй асуудлыг энэ гэж үзэж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд сонирхлын зөрчлүүдийг ил болгохын тулд ажиллаж байна. Үүнд эмнэлгийн байгууллагууд үйлчилгээнийхээ ажлыг ил тод болгох, тариф болон тухайн үйлчилгээг авахад өвчтөнөөс ямар зүйл шаардагдах ётсой, эрүүл мэндийн даатгалаараа юугаа үзүүлэх, халааснаас нь хэдэн төгрөг гарах гэх мэт бүх зүйлийг ил тод байршуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь эмнэлэг дээр нь өвчтөний сэтгэл ханамжийн судалгааг авдаг цэг байгуулах асуудал байна. Өөрөөр хэлбэл, шууд онлайнаар юм уу, утасдаад, надад ийм үйлчилгээ хэрэгтэй байна, энд ийм асуудал гараад байна гэх жишээгээр тандана. Энэ асуудал дээр үндэслээд гадуур яригдаад байгаа зүйлийг баримттай, нотлогдсон ил тод байдлыг хангасан ийм ажлыг зохион байгуулна. Яагаад гэвэл сэтгэл ханамжийн судалгаанд нэмэгдээд ямар асуудал доголдоод байна вэ, ямар нэгж тасаг иргэдэд чирэгдэл учруулаад байна вэ гэдгийг тогтоочихвол бид нар ажиллахад хялбар болно.
-Ялангуяа төрөх эмнэлгүүдэд сонирхлын зөрчил их гардаг. Тэгвэл тухайн эмч нарт хариуцлага тооцох механизм манайд байна уу?
-Одоогийн байгаа түвшинд захир гааны арга хэмжээ авдаг. Тухайлбал сануулга, торгох гэх мэтчилэн тухайн үед нь сануулах журмын арга хэмжээ авдаг. Ерөнхийдөө энэ асуудал ам дамжаад яваад байдаг боловч яг энд хахууль авсан, өгсөн гэсэн баримт баригддаггүй. Тэр байгууллагаас тийм хахууль авлаа гэдэггүй. Эмнэлгүүдэд ийм юм байдаг хэмээн ярьдаг учраас үүнийг зогсоохын тулд сэтгэл ханамжийн цэгийг бий болгох гээд байгаа юм. Үүний тулд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгоно гэсэн үг. Тухайлбал эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ гэж байдаг. Энэ дотор сонирхлын зөрчлийн асуудлыг салгаж авч үзэхээр болсон. Тиймээс энэ байдал манай эмч, эмнэлгийн ажилтан дотор олон сайн эмч нар байгаа. Тэр дотор энийг доголдуулж, нэр хүндийг сэвтээж буй хүмүүсийг зайлшгүй арилгах ёстой гэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ажил, албан үүргээ гүйцэтгэж байгаад хажуугаар нь дүрэм журмаас гадуур байгаа нь л сонирхлын зөрчил болоод байгаа юм. Тиймээс үүнийг нэг мөр шийдэх хэргэтэй гэж үзэж байна.
-Эмч нар мөнгө авдаг, чихэр шоколад аваад байна гэдэг. Тухайн хүний авч байгаа цалин нь бага болохоор ингэж байна уу, ер нь эмнэлгийн салбарын ажилчдын цалин хэр байна. Энэ тал дээр анхаарч байгаа болов уу?
-Тэгэхээр энэ тал дээр бид хүчин зүйлээсээ холдох хэрэгтэй л дээ. Яагаад гэвэл бас нэг асуудал байгаа юм л даа. Зарим хүмүүс болохоор хэлдэг л дээ. Миний гэр бүл, ойр дотны хүнийг эсэн мэнд төрүүлчихсэн байхад би яагаад нэг аяга халуун цай, хоол авч өгч болдоггүй юм бэ. Би ямар нэг хахууль өгөх гэсэнгүй чин сэтгэлийн талархал илэрхийлж болдоггүй юм уу гэсэн асуудал санал, гомдлоор их ирдэг. Тэгэхээр бид аль хэсгийг нь талархлын зүйл гэж авч үзэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Аль хэсгийг нь сонирхлын зөрчил гэж авч үзэх юм бэ гэдгийг үнэхээр ялгах шаардлагатай. Бидний ахмад үеийнхэн шинээр төрсөн эхэд хонь гаргаж шинэ шөл уулгадаг. Шинэ хүн эх барьж авсан ээж гэж их нэр хүндтэй. Тэр хүнтэйгээ үргэлж харилцаа холбоотой байх жишээ их байдаг шүү дээ. Харин үүнийг түшиглээд буруу тогтолцоо уруу шилжчихсэн. Тийм учраас бид уламжлал биш талархал, аль хэсэг нь сонирхлын зөрчил гэдгийг зайлшгүй ялгаж салгаж ойлгох шаардлагатай боллоо.
-Одоо ямар нэгэн байдлаар төрөх гээд байж байгаа ч юм уу, ийм тохиолдолд танайд мэдээллэх, санал, хүсэлт гаргах боломж бий юу?
-Одоо бүх юм нээлттэй болсон. Тухайлбал, 1111 гэсэн дугаарт бүх яам, Засгийн газартай холбогддог. Үүнд бас нэг асуудал байгаа. Өвчтөн болон иргэд санал гомдлоо нэргүйгээр өгчихөөр нотолгоо байхгүй гэдэг үүднээс цааш явахаа байчихдаг. Иймээс хувь хүний нууцлалыг хадгалах талаар ярилцаж байна.
-Сонирхлын зөрчил ямар үйлчилгээнд ихэвчлэн гардаг юм бэ. Үүнийг яаж шийдэх ёстой юм бол? -Сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал үйлчлүүлэгч, ард иргэдийн дунд тархмал ойлголтууд нэлээдгүй байдаг. Тухайлбал эмнэлэг, эмнэлгийн салбараар үйлчлүүлэхэд чирэгдэл, хүлээлт ихтэй, гар хардаг, үйлчилгээний төлбөр тодорхой биш, зан харилцаа муутай гэх мэтчилэн зөрчлүүд их яригддаг. Тиймээс шинэчлэлийн суурь ажлын хүрээнд хамгийн анхаарлын төвд буй асуудлыг энэ гэж үзэж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд сонирхлын зөрчлүүдийг ил болгохын тулд ажиллаж байна. Үүнд эмнэлгийн байгууллагууд үйлчилгээнийхээ ажлыг ил тод болгох, тариф болон тухайн үйлчилгээг авахад өвчтөнөөс ямар зүйл шаардагдах ётсой, эрүүл мэндийн даатгалаараа юугаа үзүүлэх, халааснаас нь хэдэн төгрөг гарах гэх мэт бүх зүйлийг ил тод байршуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь эмнэлэг дээр нь өвчтөний сэтгэл ханамжийн судалгааг авдаг цэг байгуулах асуудал байна. Өөрөөр хэлбэл, шууд онлайнаар юм уу, утасдаад, надад ийм үйлчилгээ хэрэгтэй байна, энд ийм асуудал гараад байна гэх жишээгээр тандана. Энэ асуудал дээр үндэслээд гадуур яригдаад байгаа зүйлийг баримттай, нотлогдсон ил тод байдлыг хангасан ийм ажлыг зохион байгуулна. Яагаад гэвэл сэтгэл ханамжийн судалгаанд нэмэгдээд ямар асуудал доголдоод байна вэ, ямар нэгж тасаг иргэдэд чирэгдэл учруулаад байна вэ гэдгийг тогтоочихвол бид нар ажиллахад хялбар болно.
-Ялангуяа төрөх эмнэлгүүдэд сонирхлын зөрчил их гардаг. Тэгвэл тухайн эмч нарт хариуцлага тооцох механизм манайд байна уу?
-Одоогийн байгаа түвшинд захир гааны арга хэмжээ авдаг. Тухайлбал сануулга, торгох гэх мэтчилэн тухайн үед нь сануулах журмын арга хэмжээ авдаг. Ерөнхийдөө энэ асуудал ам дамжаад яваад байдаг боловч яг энд хахууль авсан, өгсөн гэсэн баримт баригддаггүй. Тэр байгууллагаас тийм хахууль авлаа гэдэггүй. Эмнэлгүүдэд ийм юм байдаг хэмээн ярьдаг учраас үүнийг зогсоохын тулд сэтгэл ханамжийн цэгийг бий болгох гээд байгаа юм. Үүний тулд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгоно гэсэн үг. Тухайлбал эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ гэж байдаг. Энэ дотор сонирхлын зөрчлийн асуудлыг салгаж авч үзэхээр болсон. Тиймээс энэ байдал манай эмч, эмнэлгийн ажилтан дотор олон сайн эмч нар байгаа. Тэр дотор энийг доголдуулж, нэр хүндийг сэвтээж буй хүмүүсийг зайлшгүй арилгах ёстой гэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ажил, албан үүргээ гүйцэтгэж байгаад хажуугаар нь дүрэм журмаас гадуур байгаа нь л сонирхлын зөрчил болоод байгаа юм. Тиймээс үүнийг нэг мөр шийдэх хэргэтэй гэж үзэж байна.
-Эмч нар мөнгө авдаг, чихэр шоколад аваад байна гэдэг. Тухайн хүний авч байгаа цалин нь бага болохоор ингэж байна уу, ер нь эмнэлгийн салбарын ажилчдын цалин хэр байна. Энэ тал дээр анхаарч байгаа болов уу?
-Тэгэхээр энэ тал дээр бид хүчин зүйлээсээ холдох хэрэгтэй л дээ. Яагаад гэвэл бас нэг асуудал байгаа юм л даа. Зарим хүмүүс болохоор хэлдэг л дээ. Миний гэр бүл, ойр дотны хүнийг эсэн мэнд төрүүлчихсэн байхад би яагаад нэг аяга халуун цай, хоол авч өгч болдоггүй юм бэ. Би ямар нэг хахууль өгөх гэсэнгүй чин сэтгэлийн талархал илэрхийлж болдоггүй юм уу гэсэн асуудал санал, гомдлоор их ирдэг. Тэгэхээр бид аль хэсгийг нь талархлын зүйл гэж авч үзэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Аль хэсгийг нь сонирхлын зөрчил гэж авч үзэх юм бэ гэдгийг үнэхээр ялгах шаардлагатай. Бидний ахмад үеийнхэн шинээр төрсөн эхэд хонь гаргаж шинэ шөл уулгадаг. Шинэ хүн эх барьж авсан ээж гэж их нэр хүндтэй. Тэр хүнтэйгээ үргэлж харилцаа холбоотой байх жишээ их байдаг шүү дээ. Харин үүнийг түшиглээд буруу тогтолцоо уруу шилжчихсэн. Тийм учраас бид уламжлал биш талархал, аль хэсэг нь сонирхлын зөрчил гэдгийг зайлшгүй ялгаж салгаж ойлгох шаардлагатай боллоо.
-Одоо ямар нэгэн байдлаар төрөх гээд байж байгаа ч юм уу, ийм тохиолдолд танайд мэдээллэх, санал, хүсэлт гаргах боломж бий юу?
-Одоо бүх юм нээлттэй болсон. Тухайлбал, 1111 гэсэн дугаарт бүх яам, Засгийн газартай холбогддог. Үүнд бас нэг асуудал байгаа. Өвчтөн болон иргэд санал гомдлоо нэргүйгээр өгчихөөр нотолгоо байхгүй гэдэг үүднээс цааш явахаа байчихдаг. Иймээс хувь хүний нууцлалыг хадгалах талаар ярилцаж байна.

Сэтгэгдэл (3)
GG (122.201.18.164)
ene oyunchimeg gesen hunii yariltslagand gaaliin baatariin ehner bayartiin zurgiig tavisan bna. Oyunchimeg gedeg hun chini MAN iin Enhtuvshin dargiin duu ni, urid ni mergejliin hyanaltiin alband bas neg darga baisan huuhen baidag shdee
EMY (202.9.47.130)
setguulchee zurag ni uur hunii zurag tavichihsan bn sh dee Bayart geed huuchin turiin zahirgaanii heltsiin darga bsan hunii zurgiig tavichhjeee. yasan haruitslagagui setguulch wee deer ued bol ail hedin sahilgiin shiitgel onogduulsan bgaa daa
irgen (202.9.47.177)
ta nar dvvrgin ch yum xotin ali neg emnelegeer ugluu orood vzeech ard tvmend emneleg ymar xeregte bgaag xar ervvl mendee aldwal bvxniig aldsand toots gedeg xamgin svvld xezee emneleg barisam yum be etr 1111 gej xudlaa gazar yriad xeleed bichigeer sanal uguud nemegvi zvgeer l altanxuygin zasgin gazrin ambits shounii gazar