”Эзэн хичээвэл - Эрүүл байна” аяныг ирэх сард дүгнэнэ
- 2012-11-27
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрөгч дөрөвдүгээр сард эрүүл мэндийн яамны дэргэдэх ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албанаас Улаанбаатар хотод такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард эрүүл мэндийн яамны дэргэдэх ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албанаас Улаанбаатар хотод такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Энэхүү хамтран ажиллах гэрээнд зааснаар такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хамтран ажилласнаар ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээнд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хариуцлагад түшиглэн нийт хүн амын дунд бэлгэвчийн хэрэглээг сурталчлах, түгээх ажлын хүрээг өргөжүүлэх зорилготой юм. Ингэснээр нийт хүн амын дундах бэлгэвчийн сурталчилгаа, хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглээг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний таксигаар үйлчлүүлэгсдэд бэлгэвч түгээх аяныг өрнүүлсэн.
Аяны үр дүнг ирэх арван хоёрдугаар сарын сүүлээр дүгнэх аж.


Сэтгэгдэл (0)