Ж.Бат-Эрдэнэ: Ард олныхоо хүндлэлийг арслан цолоор мялаана
- 2012-11-27
- Спорт
- 0
2008 оны улсын их баяр наадмын наймын даваанд 22-хон настай залуу
начин даян аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан нь наадамчин олныг
шуугиулж, наадмын тааврыг хол зөрүүлсэн билээ. Тэрхүү залуу начин
өдгөөгийн Монгол Улсын гарьд, Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул,
“Хилчин” спорт хороо, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Алтай констракшн”
компанийн бөх Ж.Бат-Эрдэнэ байв. Түүнтэй хүүхэд нас, бөх хүний амьдралын
тухай хөөрөлдсөнөө хүргэе.
2008 оны улсын их баяр наадмын наймын даваанд 22-хон настай залуу начин даян аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан нь наадамчин олныг шуугиулж, наадмын тааврыг хол зөрүүлсэн билээ. Тэрхүү залуу начин өдгөөгийн Монгол Улсын гарьд, Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Алтай констракшн” компанийн бөх Ж.Бат-Эрдэнэ байв. Түүнтэй хүүхэд нас, бөх хүний амьдралын тухай хөөрөлдсөнөө хүргэе.
-Улсын гарьд Ж.БатЭрдэнийн хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрөв?
-Би Говь-Алтай аймгийн Цээл суманд 1986 онд Жанцангийн хоёр дахь хүү болж төрсөн. Багадаа хурдан морь унадаг, газар газрын наадмаас олон ч айраг, түрүү авсан даа. Сумынхаа ясли, цэцэрлэг, найман жилийн дунд сургуульд тавдугаар анги хүртэл суралцсан. Дараа нь хот уруу шилжиж ирээд Дэнжийн мянгын 39 дүгээр сургуульд аравдугаар ангиа төгссөн.
-Хөдөөний хүүхэд хотын сургуульд сурахад хүндрэлтэй байв уу?
-Тэгэлгүй яахав. Хөдөөний хүүхэд бүрэг болохоор хотын хүүхд үүдээс хэл яриа, алхаа гишгээнээс эхлээд л ялгарна. Ямар нэгэн байдлаар үйл хөдлөл, үг ярианы алдаа гаргавал шоолуулна. Ер нь одоо ч нутаг усны, багын аялга миний үг ярианд байдаг л юм /инээв/. Гэхдээ бас ч гэж сурлага сайтай хүүхдийн тоонд ордог байсан. Математикийн хичээлдээ илүү сайн. Харин физик, геометр болохоор дүн буураад л явчихна шүү дээ.
-Тухайн үед хотын хүүхдүүд хөөрхөн шоглоно биз?
-Хөдөөний хүүхэд гээд гадуурхах, шоглох тохиолдол бишгүй л байсан. Хоёр, гурвуулаа ирж өднө. Харин би биеэр арай том болохоор тэр бүр дээрэлхүүлээд байхгүй. Улаан хацартай, булиадуу л нөхөр байсан байх /инээв/.
-Бөхөөр хичээллэхэд тань хэн нөлөөлөв. Ер нь багаасаа сонирхолтой байв уу?
-Нутагтаа байхдаа л барилдах сонирхолтой хүүхэд байсан. 1998 онд ОУХМ "сахал" Рагчаа гэдэг чөлөөт бөхийн багш сумандаа ирээд "Бөхийн секц хичээллүүлнэ" гэсэн зар наасан юм. Хөдөө дээлээ уран байж ноцолдож өссөн хүүх дүүд чинь сонирхоод, ер нь сумын найман жилийн сургуулийн бүх эрэгтэй хүүхэд л бүртгүүлсэн байх. Бүртгэл дууссаны дараа өдрөөс нэг ангид чөлөөтийн дэвжээ засч хөлс гаргах бэлтгэл хийлгэж эхэлсэн. Бид оймс, богино өмд, футболкатайгаа эхний ээлжинд мост унаад, бөмбөрөлтийг нь заалгасан. Түүнээс хойш манай суманд үе үе л хүүхдүүдийн дунд тэмцээн болдог болсон юм. Өсвөрийн бөхчүүдийн тэмцээн зохион байгуулахдаа аав ээжүүд нь ивээн тэтгэдэг. Чемодан, чихэр, жимс гээд баахан бай шагнал овоолчихно. Би ээжээрээ зодог шуудаг оёулж "яалуу" гэдэг гутал дээр өмсөөд л тэмцээнд орно доо. Энэ мэтчилэн хоёр жил бэлтгэл хийсний эцэст хотод ирсэн. Хөдөө байхдаа чөлөөт цагаараа барилдаж, ноцолддог байсан болохоор хотод ирээд хичээл тараад л хийх юм олдохгүй, барилдмаар санагддаг байлаа. Тэгээд аав маань "Хоршоолол" нийгэмлэгт дагуулж ирээд улсын начин Баатаржав багшид ах бид хоёрыг шавь оруулсан. Энэ багшийнхаа дэргэд хоёр жил үндэсний бөхийн бэлтгэл хийсэн дээ. Дараа нь улсын начин Адъяатөмөр багш дээр үргэлжлүүлэн бэлтгэл сургуулилт хийх болсон.
-Анхны томоохон тэмцээнд оролцож байсан дурсамжаасаа хуваалцвал?
-2002 оноос хойш Адъяатөмөр багштай 4-5 жил чөлөөтийн бэлтгэл хийсэн. Энэ хугацаанд амжилт гаргаж эхэлсэн юм. 2003 онд өсвөрийн 128 бөхийн барилдаанд түрүүлж улсын шонхор цол хүртсэн. Тэр жилээ Дархан хотод болсон өсвөрийн улсын аваргаас Даваабаатар алт /одоогийн улсын харцага/, би мөнгөн медаль хүртэж байлаа. Дараа жил нь идэрчүүдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж үеийнхнээсээ онцгойрч эхэлсэн. Улсын харцага Даваабаатар, Содномдорж, Одгэрэл бид нар нэг үеийнхэн. Харин манай дээд үеийнхнээс гэвэл Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Санжаадамба, Соронзонболд гээд олон сайн бөх бий. Мөн 2005 онд сумын заан цолтой 365 бөх барилдахад би үзүүрлэсэн юм. Улмаар 2006 оноос "Хилчин" спорт хороонд харьяалагдаж Өмнөговийн 0131 дүгээр ангийн нэр дээр өнөөдрийг хүртэл барилдаж байна. Мөн 2008 онд начин цолонд хүртлээ "Гуулин тал" компанийн нэр дээр барилдсан. Түүнээс хойш "Алтай констракшн"-ий нэр дээр барилдаж байгаа. Миний гарьд цолыг мялааж Цээл сумын нутгийн зөвлөл хоёр өрөө, "Хилчин" спорт хороо хоёр өрөө байр өгсөн. Мөн "Хантайшир" бөхийн дэвжээний тэргүүн нутгийн эрхэм ах, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 50 сая төгрөг, "Алтай констракшн"-ий захирал Х.Бат-Эрдэнэ "Ланд-200" машин бэлэглэсэн. Энэ их хүндлэлийн хариуд улсынхаа их баяр наадамд түрүүлж, арслан цол хүртэнэ гэж бодож явдаг.
-Говь-Алтай аймгийн Цээл сумаас улсын начин Баатар, Нэмэхбаяр нарын олон сайхан бөх төрж гарсан байдаг?
-Тэгэлгүй яахав. Манай сумаас олон сайхан бөх төрсөн. Мөн манай сумын сургуулийн биеийн тамирын багшаар Нэмэх ах ажилладаг байлаа. Харин Баатар начин бид хоёр ах дүүсийн хүүхдүүд.
-Ээжийн талаас бөхийн удам бий юу?
-Миний ээжийн аав нь сумандаа 10 түрүүлсэн хүн байсан. Өвөө гийн дүү нь аймгийн арслан Жавзмаа гэж бий. Өвөө маань Ч.Мягмарсүрэнгийн "Сумын заан" шүлэгт гардаг шиг "Хол явж барилдаа гүй сумын заан. Хот орж зодоглоо гүй сумын заан" хүн дээ. Ер нь суманд 10 түрүүлнэ гэдэг том амжилт шүү.
-Бөх хүн эцэг эхийн аль талаасаа илүү удамшдаг гэж боддог вэ?
-Ер нь аль аль талаас нь удамшдаг гэж ахмад бөхчүүд ярьдаг юм. Гэхдээ ажиглаад байхад ээжийнх нь талаас илүү удам дамжсан байх нь элбэг.
-Гэр бүлийнхээ хүнийг манай уншигчдад танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат улсын начин Өлзийбаярын охин. Хадам аавын аав нь олноо "тавхай" хэмээн алдаршсан улсын заан Лувсан гэдэг хүн байсан. Харин хадам ээж маань сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, улсын гарьд Н.Ганбаатар нарын стой. авга эгч. Тийм болохоор нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа бөхийн удамтай сонин тохиол байгаа биз. Хадам ээж маань Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул хүн байдаг юм.
-Амжилт гаргасан үеийн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцвал?
-Би нэг жилийн дотор гурван цол авч маань л их сайхан, мартагдашг үй дурсамж юм. 2006 оны зурга дугаар сарын 11 бол даш ням, балжиннямтай билэгт сайн өдөр байсан л даа. Тэр өглөө гэрээсээ гараад такси бариад Бүх цэргийн наадамд жижиг Дагвадорж гэдэг найзтайгаа хамт очлоо. Барилдаад цэргийн заан боллоо. Ер нь цолонд хүрсэн бөхчүүдийн өмсдөг залаатай малгай чинь барилдаж эхэлж байгаа залууст бол том мөрөөдөл шүү дээ. Дараахан нь наадмын бэлтгэлээ хийж дуусаад Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд барилдаж түрүүлээд аймгийн арслан цол авсан юм. Тэндээсээ улсынхаа их баяр наадамд ирж зодоглоод гурвын даваанд өвдөг шороодсон. Дараа жил нь үеийнхнээсээ хамгийн түрүүнд улсын начин цол хүртсэн. Энэ нь цэргийн заан цолоо билэгт сайн өдөр авсных байх гэж бэлгэшээдэг.
-Ингэхэд Та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Уул, ус, бурхан тахилдаа залбираад л явдаг. Өнгөрсөн жил гарьд болохын өмнө бүтэн сар бясалгал хийсэн. Өглөө эртлэн босч зүлгэн дээр суугаад, нар мандахад нар уруу харж залбирч сүсэглээд л эцэг эх, газар нутаг гээд ойр дотнын бүх л зүйлээ бодно. Сэтгэлийн сүүн залбирал хүнийг үргэлж гэрэлт зүг рүү хөтөлдөг юм билээ. Тэрхүү гэрэлт зүгийн зам нь миний төрж өссөн нутаг минь юм.
-Говь-Алтай аймгийн Сутай уулыг 2008 онд тахиснаас хойш аймгийнх нь бөхчүүд сайн барилдаж эхэлсэн гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ?
-Тийм шүү. Хүн байгалийн холбоо гэдэг нь энэ юм уу даа. Тухайн үед би явж чадаагүй л дээ. Харин тэр жилд манай аймгаас нэг заан, нэг гарьд төрсөн. Тэгэхэд би уул, усаа шүтэж байх нь зөв юм гэж бодсон шүү. Өнгөрсөн жил нутаг явна гэж төлөвлөчихөөд яг явах гэж байтал хуруу маань гэмтсэн. Гэмтэл дээр очтол бараг л тайрах юм болоод сүүлдээ зүслэг хийсэн. Ингээд аймаг явна гэтэл эмч "Хөдөө явж болохгүй. Хэрэв хөдөө явах л юм бол хуруугүй болно. Тэгээд ч чи улсын баяр наадамд барилдъя гэж бодож байвал битгий яв" гэсэн. Гэхдээ би нутгийнхаа зүг үргэлж залбирч байсан. Ер нь тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл шүү дээ.
-Г.Өсөхбаяр аваргатай наймын даваанд барилддаг жил олон хүн Таныг дэмжиж байсан. Харин Танд юу бодогдож байв?
-Би ер нь Өсөхөө аваргыг дархан аварга болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тэр хүн бол аугаа бөх шүү дээ. Бөхчүүдийн бэлтгэл жигд сайжирсан тул хэн одтой нь тухайн жилдээ цойлоод гараад ирдэг болчихсон. Тэр жил би аваргыг түрүүлээсэй хүсч байсан. Гэтэл наймын даваанд намайг амлаад авчихлаа. Би ч бас бөх хүн, цолоо ахиулахын төлөө л барилдаж байгаа. Тийм болохоор золгох л юм бол би унана, барьц сонгох л юм бол бас унана гээд унах л талаас нь бодоод байсан /инээв/. Тэгээд бид хоёр нааш цаашаа эмч гэж явсаар их удсан. Гэтэл засуул "Та хоёр одоо гурван минутын дараа барьц сонгоно" гэдэг байгаа. Тэгэхээр нь би энэ гурван минут өнгөрвөл л дуусна. Шууд дайраад л үзье гэж шийдээд хөл рүү нь орсон. Эндээс гурван угсраа мэх хийж аваргаар найм давж гарьд цолонд хүрсэн.
-Г.Өсөхбаяр аваргыг давчихаад А.Мөнхбат аваргатай барилдахдаа жаахан яарчих шиг болсон?
-Уг нь би сарын өмнө заалны барилдаанд давчихсан байсан юм. Г.Өсөхбаяр аваргыг хаячихаад дө- рөвт үлдэхдээ миний наадам болжээ л гэж бодож байлаа шүү. Гэтэл би мэхээ дутуу хийгээд өөрийнхөө мэ хэнд уначихсан. А.Мөнхбатыг түрүү лэх ёстой байжээ л гэж бодоод нэг их харамсаагүй.
-А.Сүхбат аварга Б.Даваабаатар Та хоёрыг уран мэх уралдуулан хийдэг сайн бөх болох залуучууд гэж хэлж байсан?
-Б.Даваабаатар бол уран мэхийг угсруулан хийж, түргэн шуурхай барилддаг сайн бөх. Миний хувьд сүүлийн үед жин нэмээд хурд жаахан удааширсан. Гэхдээ бэлтгэл жигдэрч байгаа.
-Ажиглаад байхад Та өөрөөсөө илүү ч байж мэдэхээр бөхчүүдийг амлаж аваад байх юм. Үүний цаана нэг учир байна уу?
-Начин байхад их тунадаг байсан. Тэгээд амладаг болсоор ер нь сайн л бөх авч байж өөрөө сайжирна гэж боддог болсон юм. Тиймээс ам авахдаа сайн бөх амалъя гэж боддог. Үнэхээр дийлэхгүй унавал тахимаа шударгаар өгдөг байх нь чухал. Нөгөө талаар бөх хүнд жудаг гэж байх ёстой.
-Улсын гарьд Ж.БатЭрдэнийн хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрөв? -Би Говь-Алтай аймгийн Цээл суманд 1986 онд Жанцангийн хоёр дахь хүү болж төрсөн. Багадаа хурдан морь унадаг, газар газрын наадмаас олон ч айраг, түрүү авсан даа. Сумынхаа ясли, цэцэрлэг, найман жилийн дунд сургуульд тавдугаар анги хүртэл суралцсан. Дараа нь хот уруу шилжиж ирээд Дэнжийн мянгын 39 дүгээр сургуульд аравдугаар ангиа төгссөн.

Н.БААВГАЙ

Сэтгэгдэл (3)
shonhor (103.10.21.150)
shonhor deweltee dahij bitgii hiigeerei ydraad unachdiin bnalee Alia bsiishuu kkk
weq (203.91.119.194)
judagtai boh shuu saihan zaluu shuu amjilt
Зочин (203.91.118.178)
За Бат-Эрдэнэ минь нутгийнхаа нэрийг гаргаад сайн барилдана шүү. Чадалтай бөх амлана гэдэг чинь чиний сайн бөх болох зориг, зүрх чинь юм. Энэ эрчээрээ яваад байгаарай. Заавал арслан болно.Маш бүдүүн Гарьд магнайгийн хоолойгоор бичив.