Шилдэг бүтээлийн дүн гарлаа

Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтаж нийт хүн амд ХДХВ, ДОХ-ын талаарх үнэн зөв
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтаж нийт хүн амд ХДХВ, ДОХ-ын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг хүргэхийн тулд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн сэтгүүлзүйн "Оюуны дархлаа" төрийн бус байгууллагаас сонин хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчдийн дунд 2012 оны аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 20-ны хугацаанд зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нар идэвхитэй оролцож олон арван бүтээл ирүүлжээ. Тэд бүтээлдээ ХДХВ ба ДОХ^ын тухай үнэн, зөв мэдээллийг тусгаж, бэлгийн эрүүл зан үйлийн тухай, халдвараас урь ;илан сэргийлэх арга замуудын тухай, халдварт өртсөн болон эрсдэлт зан үйл бүхий хүм /үсийн эрх ашгийг хамгаалах тухай, тэднийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжполд өртуулэхгүй байх тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засаг, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө, шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан зүйл нэлээд байв. Мөн ХДХВ/ДОХ-ын асуудалд хүний эрхийн үүднээс хэрхэн яаж хандах, хууль эрх зүйн хувьд ямар асуудлыг тусгах шаардагатай байгаа талаар телевизийн сэтгүүлчид түлхүү хөндсөн байна. Шилдэг бүтээлийн уралдааны телевизийн төрөлд:

I    байранд: "За суваг" телевизийн "ХДХВ/ДОХ ба хүний эрх" бүтээл
II    байранд: "Шинэ дэлхий" телевизийн "Асуудлын ард" бүтээл
III    байранд: "Стар" телевизийн "Ажилд орсон нь" бүтээл, "Тулга-5" студийн "Хөгжпийн бэрхшээлтэй хүмүүс ба ХДХВ/ДОХ" бүтээл тус тус орлоо.
Сонин хэвлэлийн төрөлд,
I    байранд: Www.wikimon.mn веб сайтын сурвалжлагч Г.Мөнхнасан цуврал бүтээлүүдээрээ,
II    байранд: Www.Eruulmend.mn веб сайтын сурвалжлагч Ц.Хулан "Шоовдор хүмүүс буюу ялгаварлан гадуурхалтанд өртөгсөд ДОХ-той тэмцэх гол зангилаа" бүтээл, Www.time.mn веб сайтын сурвалжлагч Б.Ариунтуяа "Тэд амьдралд хоёр дахин илүү хайртай" бүтээл,
III    байранд: "Үндэсний шуудан" сонины сурвалжлагч Г.Нацаг-Эрдэнийн "Төр ДОХ-той иргэдээсээ нүүр буруулах уу, гар сунгах уу" бүтээл, Архангай аймгийн сэтгүүлч Б.Анхцэцэгийн "ХДХВ-гүй ирээдүй биднээс шалтгаална" бүтээл, "Нийгмийн толь" сонины сурвалжлагч А.Баярсайханы "Амьдрал хайрлаж, тусч сайхан сэтгэлээр итгэл найдвар хайрлаач, гуйя" бүтээл тус тус орлоо.
Тусгай байранд: "Өглөөний сонин"-ы сурвалжлагч С.Туулын "Хайр халдварыг зогсоож чадна" бүтээл, Www.time.mn веб сайтын сурвалжлагч Г.Долгорсүрэнгийн "Өөрийгөө илэрхийлж байгаа нь өөртөө гаргасан хамгийн том амжилт" бүтээл тус тус орлоо.
Радиогийн төрөлд шалгаруулах хэмжээний бүтээл ирсэнгүй. Харин идэвхи гаргаж бүтээлээ ирүүлсэн Улаанбаатар радиогийн сурвалжпагч Ч.Урантөгсийг шүүгчдийн тусгай шагналаар урамшуулахаар боллоо.
Дашрамд дурдахад сонин хэвлэлийн төрөлд шалгарсан бүтээлийг эмхэтгэн ном бохгон хэвлэж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад түгээх юм.

Ч. Батцэцэг
































  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)