Хамтдаа сэргийлье! Таны сонгол-Бидний ирээдүй
- 2012-12-01
- Эрүүл мэнд
- 0
Дэлхий дахинаа ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын
өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг билээ

Дэлхий дахинаа ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг билээ. Манай улс энэ өдрийг "Хамтдаа сэргийлье! Таны сонголт - Бидний ирээдүй" урианд дор тэмдэглэж байна. Тус өдрийн хүрээнд арваннэгдүгээр сарын 30-нд Улаанбаатар зочид буудалд ХДХВ, ДОХ болон БЗДХ-ын өнөөгийн нөхцөл байдал, ХДХВ ба ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөрт зориулж зохион байгуулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Манай улсын хувьд шинээр бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдвар нь зөвхөн бэлгийн замаар дамжиж байгаа, нийт халдварын 50 гаруй хувийг 20-29 насны залуучууд эзэлж байгаа нь тэдэнд тусгайлан зориулсан ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх шаардлагатайг нотолж байна.Монгол Улсад ХДХВ-ын анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ, ДОХ-ын улмаас 17 хүн нас бараад байна. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХБ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан байна. Хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, НҮБ-ын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.







Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)