Та сонголтоороо ирээдүйгээ баталгаажуулна

    Манай улсад арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ|ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхий нийтээрээ ХДХВ|ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болж өнгөрлөө.
    Манай улсад арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ|ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхий нийтээрээ ХДХВ|ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг угтан уг өвчний эсрэг тэмцдэг төрийн болон ТББ-ууд хамтран олон ажил зохион байгуулсан.
Үүний нэг нь Монголын уран зургийн галерейд "Хамтдаа сэргийлье" уриан дор "Таны сонголт-бидний ирээдүй" үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийг зохион явуулсан юм. Үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийг Соёл спорт аялал жуулчлалын яамны санаачилж ХДХВ|ДОХоос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо, ажлын албатай хамтран ЭМЯ, "Глобаль" сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, "Мари Стопс" олон улсын байгууллага, "Залуус эрүүл мэнд төв" ТББ хамтран зохион байгуулсан аж. Үзэсгэлэнг үзэхээр ирсэн залууст зохион байгуулагчид өөрсдийн боловсруулж бэлтгэсэн материал тараасан нь нүдээ олсон ажил боллоо хэмээн иргэд ярьж байв.
Энэ онд манай улс дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХын асуудалд анхаарал хандуулах өдрийг "Хамтдаа сэргийлье! Таны сонголт-Бидний ирээдүй" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож, одоогоор уг өвчний улмаас 17 хүн нас бараад байгаа юм.
Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байна. Мөн ХДХВ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан аж. Тиймээс залуус сонголтоо зөв хийснээр ирээдүй тань баталгаажна гэдгийг энэхүү үзэсгэлэн анхааруулж байгаа юм.

 Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)