“Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих” үндэсний анхдугаар чуулган болно
- 2012-12-04
- Эрүүл мэнд
- 0
“Монголын Мянганы Сорилтын Сан”-ийн Эрүүл мэнд төслөөс санаачлан Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн Яам, Монголын
“Монголын Мянганы Сорилтын Сан”-ийн Эрүүл мэнд төслөөс санаачлан Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Ажлын байранд Эрүүл Мэндийг Дэмжигч Байгууллагуудын Үндсэний Сүлжээтэй хамтран “Ажлын байранд эрүүл мэндийг Дэмжих” Үндэсний анхдугаар чуулганыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулахаар боллоо. Чуулганы зорилго нь ажлын байранд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхол, эрмэлзэлтэй төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон ТББ, бусад сонирхогч талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах санаачлагыг дэмжих, үндэсний хэмжээнд ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэхэд орших аж.

Хурлаар: “Бизнесийн өндөр хурдтай хөгжил, зах зээлийн өрсөлдөөний энэ цаг үед хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд эрүүл ажиллах хүчний болон нийгмийн хариуцлагын асуудал хурцаар тавигдаж байна. Эрүүл ажиллагсад эрчтэй бизнеснийн үндэс гэдэгтэй олон орны ажил олгогчид санал нэгдэж,ажилллагсдийнхаа эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрт хөрөнгө оруулах сонирхол улам нэмэгдэж байгаа билээ.
Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)