Халдварт өвчин нэмэгдэж байна
- 2012-12-05
- Эрүүл мэнд
- 0
Сүүлийн үед улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчдөгсдийн тоо нэмэгдсээр байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар халдварт өвчний хам шинж, сэжигтэй нийт 239 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн хувьд цочмог шарлалттай өвчний хам шинж 120, цочмог цусархаг суулгалтын хам шинж 23, цочмог халууралт, халууралт, тууралттай өвчний хам шинж, усархаг суулгалт, мэдрэлийн цочмог халдварын хам шинж цөөн хэмжээгээр бүртгэгдлээ.Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 21 аймгийн эрүүл мэндийн нэгдлүүдэд сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.

Ч. БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)