Эрүүд мэндэд тустай жимс жимсгэнэ
- 2012-12-08
- Эрүүл мэнд
- 0
1. Алим: дунд зэргийн хэмжэээтэй алим – 80 ккал, өөх тосны хольцгүй. 3 гр уян ширхэг агуулна. Зүрхний эмгэгийн өвчлөлийн эрсдэлийг бууруулна.
2. Чангаанз: 3 чангаанз – 51ккал, тослоггүй. Хүний биед ороод А витаминд хувирдаг бета-каротин ихээр агуулдаг.
3. Гадил: дунд зэргийн хэмжээтэй гадил – 105 ккал, тослоггүй, 2гр уян ширхэгтэй. Кали их хэмжээгээр агуулдаг. Кали нь зүрх, булчингийн үйл ажиллагаанд оролцдог.
4. Үхрийн нүд: нэг аяга – 75 ккал, тослоггүй. Нэг аяганд 10 гр уян ширхэг.
5. Интоор: нэг аяга – 84 ккал, 1гр тослог, Зүрхний үйл ажиллагааг дэмждэг антоцианин агуулна.
6. Аварга жүрж (GrapeFruits): ½ аварга жүрж – 39 ккал, тослоггүй. Витамин С агуулна.
7. Киви: дунд зэргийн киви – 46 ккал, тосгоггүй, 74 мг витамин С, 2,8 гр уян ширхэг
8. Манго: нэг манго – 135 ккал, 1 гр тослог, А витамины урьдал бодис бета-каротин их хэмжээгээр, 57 мг витамин С агуулдаг.
9. Жүрж: нэг жүрж-61 ккал, тослоггүй, 50-70 мг витамин С, 40 мгр фолийн хүчил, 52 мг кальци
10. Усан үзэм: 113 ккал, 0,9 тослог, флавонойд, антоцианин агуулдаг. (ногоог усан үзмийн агууламж харьцангуй бага)
11. Чавга: 1/3 аяга чавга – 87 ккал, тослоггүй. 5г уян ширхэг
12. Бөөрөлзгөнө: нэг аяга – 60 ккал, тослоггүй, 8 гр уян ширхэг, их хэмжээний витамин С
13. Гүзээлзгэнэ: нэг аяга – 50 ккал, тослоггүй. 95 мг витамин С, 3,8 гр уян ширхэг.



Сэтгэгдэл (0)