Архангай, Өмнөговийнхон вакцин хийлгэхээс татгалзжээ

Эрүүл мэндийн сайдын  2012 оны 326 тоот тушаалаар улс орон даяар бүх хүмүүст хийхээр зарласан томуугийн вакцинд нийт хүн амын 70 гаруй хувь хамрагдсан байна.
Эрүүл мэндийн сайдын  2012 оны 326 тоот тушаалаар улс орон даяар бүх хүмүүст хийхээр зарласан томуугийн вакцинд нийт хүн амын 70 гаруй хувь хамрагдсан байна. Үүнээс аймгуудад 8340 хүнд вакцин хийхээс 6000 гаруй нь хамрагджээ. Харин нийслэл хотын есөн дүүрэгт 3436 хүнд вакцин хийжээ. Мөн Улаанбаатар хотын 59 байгууллагын 11618 хүнд вакцин хийхээс 5000 гаруй хүнд вакцин хийсэн байна. Вакцины хамралтын хувь Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Сүхбаатар, Орхон, Төв, Увс, Хэнтий аймгуудад  100 хувь, Дорнод, Ховд аймгуудад 80-95 хувь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгуудад 70-75 хувь, Дархан-Уул аймаг 54 хувь,  Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад 16-35-ийн явцтай байна. Энэ удаа Архангай, Өмнөговь аймгийнхан эрүүл мэндийн газраас нь хүсэлт гарган вакцин хийлгэхээс татгалзжээ.

Ч. БАТЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)