Төрөлт нэмэгджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 68327 эх амаржсан байна. Амьд төрсөн хүүхдийн тоо 68618 болж, өмнөх оны мөн үеийнхээс
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 68327 эх амаржсан байна. Амьд төрсөн хүүхдийн тоо 68618 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3660 эхээр нэмэгдсэн байна. Хүүхдийн тоо 3708 хүүхдээр буюу 5.7 хувиар тус тус өссөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 11 сард нялхсын эндэгдэл 1029 болж, өмнөх оны мөн үеийнхээс 26 хүүхэд буюу 2.5 хувиар буурсан. Харин  1-5 хүртэлх насандаа 230 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна гэж Үндэсний статистикаас мэдээллээ.

Ч. БАТЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)