Гэмтэл, Сэтгэц, Хавдар судлалын эмч нар сургалт явуулна
- 2012-12-13
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн
эмнэлгүүдэд гэмтэл согог судлал, сэтгэцийн эмгэг судлал, хавдар
судлалын мэргэжлээр ажиллах эмч нарт төрийн санхүүжилтээр, эрчимжүүлсэн
сургалт явуулахаар болжээ. Ингэснээр дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн
нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ иргэдэд ойртон, улсын хэмжээнд үйл
ажиллагаа явуулж буй III шатлалын эмнэлгүүд /ГССҮТ, ХСҮТ, СЭМҮТ/-ийн
ачаалал багасах бөгөөд тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна
хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Уг сургалтад сэтгэцийн эмгэг
судлалын эмч мэргэжлээр долоо, хавдар судлалын эмч мэргэжлээр 10,
гэмтэл, согог судлалын мэргэжлээр 19 эмч суралцах юм. Суралцах хугацаанд
нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажлын байр, орон тооны асуудлыг
нийслэлийн эрүүл мэндийн газар шийдвэрлэсэн байх аж. Түүнчлэн нийслэлийн
яаралтай тусламжийн төв гэмтэл, согог судлалын мэргэжлээр 12 эмч
сургаж, иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнийхээ хүрээг
өргөтгөх юм байна.

Сэтгэгдэл (0)