Үргүйдлийг эмчилсэн Монгол эрдэмтэн хөдөлмөрөө үнэлүүллээ
- 2012-12-19
- Эрүүл мэнд
- 0
Монгол Улсын иргэн, эрдэмтэн Б.Баасансүрэн өчигдөр Австри Улсын Вена хотын алдарт Хофбургийн ордонд шагнал гарджээ. Тэрбээр цаа бугын орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэсэн байна.

Түүний эмчилгээгээр үр хүүхэдтэй болсон айлын 70 хувь нь европ бөгөөд тэдгээрийн гурав нь австри гэр бүл аж. Венад болсон олон улсын эрдэмтдийн хурал дээр тэрбээр “Цаа бугын цусан эврийг монгол шар тостой холбон төөнө эмчилгээ хийх нь” сэдвээр илтгэл тавьжээ.
Энэ үеэр түүний шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү Европийн бизнесийн ассамблейн чуулган болон Сократын хорооны шийдвэрээр шагнасан байна. Тэрбээр ШУА-ийн төлөөлөгчөөр 20 орчим жил Сахад ажиллан эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй.
Харин энэхүү шагналыг хүртсэнээр Б.Баасансүрэн дэлхийн нэр хүндтэй эрдэмтдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Мөн өнгөрсөн жил “Дэлхийн ард түмэнд зүрх сэтгэлээ зориулсан эрдэмтэн” хэмээх шагнал гардаж байжээ.
М.БОЛД

Сэтгэгдэл (1)
20120 (202.126.91.154)
сайхан л байна. гэхдээ монголдоо хийж болохгүй л юм байхдаа Монголын үрс маш олон болох болтугай гэдэг шиг Монголд үргүйдэл ихсээд байгаа шүү дээ