Эрүүл мэндийн сайд цахим хурал хийлээ

Эрүүл мэндийн дэд сайд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож аймгуудын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авлаа.
Эрүүл мэндийн дэд сайд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож аймгуудын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа аймгуудын өвөлжилт, цаг үеийн байдлаар мэдээлэл солилцож, хүндрэлтэй байгаа асуудлуудаа уламжлахыг хүслээ. Аймгуудын ЭМГ-ын дарга нар орон нутагт цас ихтэй, автомашин болон автомашины сэлбэг, дугуй муудсан, мөн шатахууны хангамж, түргэний эмч жолооч нарыг дулаан хувцсаар хангах зэрэг тулгарч буй бэрхшээлүүд, төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна.Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа Сайдын албан даалгаврын хүрээнд хийгдээгүй, хийгдэх боломжгүй ажлуудаа хэлэхийг хүсэхэд Сүхбаатар аймгаас байрлал тодорхойлогч GPS-ээр хангахыг, Дундговь аймгаас эмч нарын амь даатгалын талаар анхаарахыг хүссэн байна.

Ч. БАТЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)