Эрүүл мэнд, гоо сайхныг бэлэглэгч “жинхэнэ” зуун наст

“Жинхэнэ” зуун наст хэмээн нэрлэгддэг алое төрлийн ургамлын нэрийг латинаар Алое барбаденсис Mиллер (Aloe barbadensis Miller) буюу Алое вера (Aloe vera) гэдэг. 

“Жинхэнэ” зуун наст хэмээн нэрлэгддэг алое төрлийн ургамлын нэрийг латинаар Алое барбаденсис Mиллер (Aloe barbadensis Miller) буюу Алое вера (Aloe vera) гэдэг. 

Алое верагийн тухай
Untitled-4Алое ургамал нь кактустай адилхан харагддаг боловч сонгино, сармисыг багтаасан сараана бүлийн нэг гишүүн юм. Дэлхий даяар хэдэн зуун төрлийн Алое буюу зуун наст ургадгаас зөвхөн 2 төрлийг нь л тарималжуулан ургуулдгийн нэг нь Алое вера юм.
3-5 настай Алое вераг эмчилгээнд хэрэглэдэг ба нас ахих тусам эрүүл мэндэд ашиг тустай бодисуудын агуулагдах хэмжээ нэмэгддэг байна. Нэг үндэснээс 12-16 навч гардаг ба гадна талаас нь 3-4 навч авах байдлаар хураадаг. Хурааж авсныхаа дараа 4-6 цагийн дотор боловсруулах буюу хөргөж хадгалахгүй бол шимт бодисуудын хэмжээ буурдаг учраас үйлдвэрүүд богино хугацааны дотор боловсруулдаг.
Untitled-5Жинхэнэ зуун наст буюу Алое вера нь гадна хальс, дотрох цэлцгэнүүр төст хэсэг (гель) болон эдгээрийг заагласан шаргал өнгийн давхаргаас бүтдэг. Хамгийн анх Алое верагаас гаргаж авсан шаргал шүүсийг туулгах эмийн зорилгоор ашиглаж ирсэн нь шаргал өнгийн давхаргад агуулагдах “алоин” хэмээх бодисын үйлчилгээтэй холбоотой байв. 1950-аад оны үед тэжээллэг, чийгшүүлэгч, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээтэй өнгөгүй, тунгалаг хагас шингэн Алое вера бүтээгдэхүүн анх гарч ирснээс хойш хэрэглээ болон үйлдвэрлэл, судалгаа эрс нэмэгдсэн байдаг.

Сайн чанарын алое вера бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?
Untitled-7Алое верагийн хамгийн чухал хэсэг нь навчны дотор талын цэлцгэнүүр төст хэсэг буюу доторх гель нь бөгөөд олон төрлийн аминдэм, эрдэс, уураг, полисахарид болон бусад шимт бодисуудыг агуулдаг.
Алое вера бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах үйлдвэрлэлийн 3 төрлийн арга байдаг бөгөөд үүнд зөвхөн дотор гелийг ялгах, бичил шүүлтүүрээр боловсруулах, хальстай нь боловсруулах аргууд орно. Мэдээж хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг гарган авах арга нь зөвхөн доторх гелийг боловсруулах арга бөгөөд нөгөө 2 аргаа бодвол ажиллагаа ихтэй, өртөг өндөртэй байдаг.
Мөн цэвэр алое вера шүүсний хувьд чанарыг илтгэх нэг шалгуур нь өнгө байдаг. Шаргал өнгөтэй өтгөвтөр бүтээгдэхүүн нь алое вераг хальстай нь боловсруулах аргаар үйлдвэрлэгдсэнийг илтгэх ба туулгах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүний өнгө хэдийчинээ тунгалаг байх тусам түүнд агуулагдах алоины хэмжээ хамгийн бага байгааг илтгэнэ. Алоин нь хүчтэй туулгах үйлчилгээтэй бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их агуулагдвал эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Гэхдээ энэ бодис нь хамгийн бага хэмжээгээр буюу зөвшөөрөгдөх зохистой хэмжээнд агуулагдсанаар туулгах үйлчилгээгүй харин нян мөөгөнцөр, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Туулгах зорилгоор хэрэглэе гэвэл шаргал өнгөтэй, өтгөвтөр бүтээгдэхүүнийг сонгох ба ходоод гэдсийг эрүүлжүүлэх, дархлаа сайжруулах, шимт бодисуудыг шимэгдүүлэхийг хүсвэл зөвхөн дотор талын гелийг агуулсан тунгалаг шингэнийг хэрэглэх хэрэгтэй.
Олон төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж, худалдаанд гарч эхэлсэнээр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянахад хүндрэлтэй болсон. Иймд сайн чанарын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах зорилгоор зуун настын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Олон Улсын Зуун настын Шинжлэх ухааны Зөвлөл (IASC)-ийг байгуулжээ. Энэ байгууллагын гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүд нь хамгийн сайн чанартай, баталгаатай гэдгээрээ дэлхийд танигдсан, хэрэглэгчдэд аюулгүй бүтээгдэхүүнүүд байдаг.

Алое верагийн үйлчилгээний талаар
Untitled-6Эрт цагт Алое верагийн доторх гелийг шарханд түрхэхэд маш хурдан эдгэж, халдвар орохоос сэргийлдэг гэдгийг мэдэж авснаас хойш түүний бусад гайхалтай үйлчилгээ ч илэрсээр байгаа билээ. Монголчууд тасалгааны зуун настынхаа навчийг уух буюу дарж ходоод гэдэсний өвчинд хэрэглэдэг тухай олон удаа сонсож байлаа. Гэхдээ тасалгааны зуун наст нь жинхэнэ зуун наст буюу Алое вератай адил эмчилгээний үйлчилгээтэй эсэхийг одоогоор судалж, тогтоогоогүй байна. МЭӨ үеэс арьсны бүх төрлийн өвчинд хэрэглэхийн зэрэгцээ ходоод, гэдэсний эмгэг, бүх төрлийн үрэвсэлт өвчин, арьс, салстын эмгэгүүдийн эмчилгээнд үр дүнтэй нь туршилт, судалгаагаар батлагдаж ирсэн нь алое вера буюу жинхэнэ зуун наст юм.
Монголчуудын дунд түгээмэл байдаг ходоодны үрэвсэл, шархыг эмнэх чадвартай учраас тохирох эмийн эмчилгээний хамтаар хэрэглэх нь эдгэрэлтийг хурдасгана. Мөн өсвөр насныхны сэтгэлийн зовлон болдог батганы эмчилгээнд уухын зэрэгцээ түрхэж, шүршиж хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Найрлага дахь полисахаридууд нь дархлааг сайжруулдаг учраас өвлийн улиралд ханиад, томуу тусахаас сэргийлж чадна.
Өвчний эмчилгээнд хэрэглэхээс гадна гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог гол ургамлуудын нэг нь Алое вера юм. Арьсыг чийгшүүлж, толигор болгож, тэжээл өгч, цайруулах, толбо нөсөөг бүдгэрүүлэх зэргээр арьсыг залуу, сайхан, өнгөлөг болгох гайхалтай үйлчилгээтэй ургамал юм. Жижиг хэмжээний, өнгөц шарх, түлэгдэлтийн анхны тусламж болгон түрхэхэд халдвар орохоос сэргийлж, шархны эдгэрэлтийг хурдасгадаг байна.
Түүнээс гадна бүх төрлийн вирус, бактер, нянгийн эсрэг үйлчилгээтэй нь судлагдсаар байна. Нэг жишээ л гэхэд алое верад агуулагдах бодис нь лабораторт хийгдсэн судалгаагаар ХДХВ вирусийн эсрэг үйлчилгээтэй байсан.
Энэхүү гайхамшигтай олон талын үйлчилгээтэй ургамлын дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж ач тусыг нь хүртэх боломжийг бид монголчууддаа олгож байна.

Шинэ Зеланд улсын Lifestream компаний албан ёсны борлуулагч 
“Биохэлф Монголиа” ХХКомпаний эрүүл мэндийн зөвлөх Г.Уянга

Утас: 320202; 50502200

www.aloe.mn

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)