Эмнэлгийнхэн хэнийг ч барьцаалаагүй

    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын захиалагчаар Хил хамгаалах газрын ажилтан С.Нэргүйбаатарыг томилсон. Тэгвэл өчигдөр албаны мэргэжилтнүүд өргөтгөлийн барилгыг албан тасалгаа болгох зорилтойгоор тус эмнэлэгтэй танилцаад буцжээ. Энэ талаар бага эмч Т.Чогжмаагаас тодрууллаа.
    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын захиалагчаар Хил хамгаалах газрын ажилтан С.Нэргүйбаатарыг томилсон. Тэгвэл өчигдөр албаны мэргэжилтнүүд өргөтгөлийн барилгыг албан тасалгаа болгох зорилтойгоор тус эмнэлэгтэй танилцаад буцжээ. Энэ талаар бага эмч Т.Чогжмаагаас тодрууллаа.

-Хууль зүйн яам болон Хил хамгаалах газрын мэргэжилтнүүд танай эмнэлгийн удирдлагатай уулзсан гэж сонслоо. Ямар зорилготой ирсэн юм бол?

-Эмнэлгийн барилгыг албан тасалгаа болгох ажлын хэсэг ирж, нөхцөл байдалтай танилцсан. Барилгын ажилд аудит хийх зорилготой юм билээ. Манай эмнэлгийнхэн Хууль зүйн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Дамбийнямаас ямар зорилготой ирснийг нь лавлахад “ажлаа хийж байна” гээд халгаагүй. Тэгснээ Хууль зүйн яам уруу эмнэлгийнхэн намайг барьцаалаад байна гэж утасдсан. Бид хэнийг ч барьцаалаагүй юм шүү. Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өндөр албан тушаалтнуудад өргөдөл гаргаж, хариу нь хараахан ирээгүй байхад хууль бусаар ажиллаж болохгүй гэдгийг л хэлсэн. Эмнэлгийн барилгаа тэдэнд алдахгүйн тулд тэмцсэн.

-Та нар Хууль зүйн яамны мэргэжилтнүүдийг явуулахгүй хашсан болоод тэгж сандарсан юм биш үү?

-Бид Дамбийням гэдэг хүнийг ямар зорилгоор ирснийг л мэдэхийг хүссэн. Тэр хүн бидний асуултад хариулахыг хүсээгүй. Тэгэхээр нь зорилгоо хэлэхгүй бол гаргахгүй гээд хаалгаа хаачихсан юм. Дамбийням гуай төрийн өндөр алба хашдаг хүн байж асуудлыг ойлгомжтойгоор тайлбарлах чадвартай байх ёстой. Гэтэл бидний ажил гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танай эмнэлгийн үйлдвэрчний хороог хууль бус байгууллага гэсэн байна лээ?

-Манай Үйлдвэрчний хороо 1945 онд байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлийн гэрчилгээгээ 2004 онд авсан. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг албан ёсны байгууллага. Гэтэл Х.Тэмүүжин сайд эмнэлгийг яагаад Үйлдвэрчний хороотой байхыг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • болиоч (202.9.47.132)

    2012-12-24

    ТЭМҮҮЖИН МЭТИЙН ТЭНЭГ НӨХДИЙН ГАР ХӨЛҮҮД СОЛИОРЧ ГҮЙЦЖЭЭ ГАЗАРТ НЬ ШУНАЛТААД ХУЖАА НАРТАА ӨНДӨР ҮНЭЭР ЗАРАХ ГЭЭД БАЙХГҮЙ ЮУ ДАА ТЭГЭЭД СААД БОЛСОН ХЭНИЙГ Ч ӨРШӨӨХГҮЙ АРЧИХ Л УЛСУУД ДАА

  • zochin (101.115.176.237)

    2012-12-21

    tanai sait temuujingiin gar hol umu haashaa um, um bichiheer ustgaad baihiin, huuli zuin said bolohoor aigaad bgaamuu

  • (101.115.176.237)

    2012-12-21

    ene temuujin odoo ichij uheesei, ooroo ovdohooroo solongos yavaad emchluulchihdeg, ard tumen tgd ovdohoor yah bolj bnaa, hun bolgon ene erguu tolog shig gadagshaa yavj chadahguishde, chi ene alban tushaalaasa neg buunaa gaigui, nasaaraa iim baih um shig l baih umda